Олны танил бүсгүйчүүдийн шинэ жилийн содон гоёл

Найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нарын авьяаслаг охин Х.Баярмааг танихгүй хүн гэж ховор болсон биз ээ.

Удам дамжсан авъяаслаг жүжигчин охин Х.Баярмаагийн хувьд АНУ-д магистрт суралцаж байгаад эх орондоо ирээд олон уран бүтээлд гол болон туслах дүрийг бүтээх болсон.

“Гэхдээ би өөрийн хүсэлтээр жүжигчин болсон. Эцэг, эхийн маань хувьд дургүйцдэг байсан нь жүжигчин мэргэжил асар том үүрэг хариуцлага гэдгийг мэддэгтэй нь холбоотой юм болов уу даа. Хүний эцэг, эх л болсон хойно хүүхдээ хүнд хэцүү замналаар явуулахгүйг л хичээнэ шүү дээ” хэмээн жүжигчин болсныхоо дараа нэгэн ярилцлагадаа дурьдсан удаатай.

Урлагийн гэр бүлийн гаралтай жүжигчин бүсгүйн шинэ жилийн гоёл нэг иймэрхүү.

Монголын кино урлагийн залуу үеийнхний дунд авъяас чадвар, сэтгэл татам төрхөөрөө ялгарч буй жүжигчин Р.Нандинцэцэгийг үзэгчид “Хөхөөний үүр” кинонд гол дүрд тоглосноор нь мэдэх болсон. Хөнгөн, хөгжилтэй сэдэвтэй кинонд ч, сэтгэл өвтгөм хүнд сэдэвтэй кинонд ч үзэгчдийн хайрыг татаж, дуртай дүр нь болсон гэхээр түүний ирээдүй хэр гэрэлтэй байгааг харуулж байна.

Р.Нандинцэцэг СУИС-ийн Театрын урлагийн сургуулийг дөнгөж төгсөөд байгаа ч аль хэдийн Монголын олон үзэгчдэд хүрсэн хэд хэдэн кинонд тоглоод амжжээ. Жишээлбэл “Асрагч аав” , “Дурлалын галт тэрэг”, “Насан туршдаа”, “Хөхөөний үүр” зэрэг юм.

Түүний дүр бүтээсэн анхны бүрэн хэмжээний кино болох “Хөхөөний үүр” нь шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, сүүлийн үеийн Монголын шилдэг кинонуудын нэгт тооцогдсон гэдгээрээ онцлог.

Асар олон зовлон бэрхшээлүүдийг туулдаг охины дүрийг туршлага багатай залуу жүжигчин маань гайхалтай амилуулж, үзсэн хүн бүрийн сэтгэлийг хөндөж, хайрыг нь татаж чадсан юм.

Түүний шинэ жилийн гоёлын даашинз олны анхаарлыг багагүй татжээ.

Сайхан биеэрээ гайхуулах дуртай жүжигчин А.Туяа хагас нүцгэн зургуудаа үе үе сошиалд цацдаг. Түүнд эротик кинонд дүрээ мөнхлөх санал цөөнгүй ирдэг ч тэр шуудхан “Үгүй” гэсэн хариулт өгдөг гэнэ.

Тэгэхээр жүжигчин бүсгүй эротик зураг авахуулах хоббитой л болохоос биш эротик дүрээ дэлгэцэнд мөнхлөх харин сонирхолгүй байдаггүй бололтой. “Х-ТҮЦ” продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн тэрбээр чөлөөт уран бүтээлч болсон.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!