Хэрэв танд эдгээр 8 шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид үзүүлээрэй. Яасан ч тоолгүй өнгөрч болохгүй!

Бие эрхтний тогтолцоог хэвийн байлгадаг эрхтэн бол бөөр юм. Түүнчлэн бөөр нь, хорт бодис болон илүүдэл шингэнийг гадагшлуулах үүрэгтэй байдаг. Мөн цусыг цэвэршүүлж, “электролит”-ын хэмжээг тэнцвэржүүлж, биед хэрэгтэй хүчилтөрөгчөөр хангаж, ясыг бэхжүүлдэг билээ. Иймд бөөрний үйл ажиллагаа доголдохоос ямагт сэргийлэх хэрэгтэй бөгөөд бид таны эрүүл мэндэд зориулан бөөр өвчлөх үед илрэх түгээмэл 8 шинжийг дуулгахаар бэлтгэлээ.

1. Хавагнана. Хэрвээ хүний хөлрөх нь багасч, шээх тоо нь цөөрвөл бөөр муудсан байдаг. Бие организмд их хэмжээний ус агуулагддаг билээ. Иймд бөөр илүүдэл шингэнээ гадагшлуулж чадахгүй болох үед үе мөч болон нүүр царай хавагнах нь бий.

2. Шээс өөрчлөгдөнө. Дараах байдлаар илрэнэ. Үүнд:

  • Шээх үед өвдөлт мэдрэгдэнэ.
  • Шээс бараан өнгөтэй гарна.
  • Мөн зарим үед цайвар өнгөтэй гарна.
  • Шээх үед хөөс ялгарна.
  • Шөнө үе үе шээс хүрнэ.

3. Арьс өвчилнө. Бөөр өвчилж, үйл ажиллагаа нь доголдож эхлэхэд арьс хамгийн ихээр өвчилдөг. Загатнах, юм туурах, хуурайших шинжүүд илэрнэ. Энэ нь цусыг бохирдуулж буй илүүдэл шингэнийг бөөр гадагшлуулж чадахгүй байгаатай холбоотой юм.

4. Ядарна. Эрүүл бөөр “эритропоэтин” гэх гормонийг ялгаруулдаг. Энэ нь цусны эсийг хүчилтөрөгчөөр хангадаг байна. Харин ингэж чадахгүй болсон үед хүний бие сульдаж, ядрах нь бий. Мөн тархи толгой хэт их ачааллаж, булчин чилж өвдөнө. Хамгийн аюултай нь цус багадалттай болох эрсдэлтэй юм.

5. Уушиг өвчилнө. Бөөр өвчлөх үед бие организм хүчилтөрөгчөөр дутагдаж эхэлдэг. Улмаар цусны эс хүчилтөрөгчийн дутагдалд орж, үр дүнд нь уушиг хорт бодисоор дүүрдэг аж.

6. Амнаас металь амтагдана. Бөөр өвчлөх нь амтлах эрхтнийг өөрчлөлтөнд оруулдаг. Өөрөөр хэлбэл, ямар ч зүйл идсэн ихэнх тохиолдолд аманд металь амтагддаг байна.

7. Нуруу өвдөнө. Хэрвээ таны нуруу гэнэт өвдөх болсон бол, энэ нь бөөр өвчилсний дохио гэж ойлгож болно. Ихэнхдээ нуруугаар хатгуулж, өвтгөдөг.

8. Толгой эргэнэ. Хүчилтөрөгч биед дутагдсанаар, толгой эргэх нь бий. Магадгүй юм амархан мартаж, төвлөрч чадахгүйд хүрэх тохиолдол ч гардаг. Харин үүнийг хэвийн болгохын тулд “антиоксидант”-аар баялаг ногоон цай болон ус ууж байгаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!