Яагаад илүүдэл үсээ хусах биш ваксаар авах хэрэгтэй вэ?

Хамгийн анхны давхар иртэй сахлын машиныг Gillette компани 1904 онд патентжуулсан байдаг. Харин арваад жилийн дараа уг машиныг эмэгтэйчүүдэд зориулан худалдаанд гаргажээ. Хэдийгээр илүүдэл үсээ хусах нь харагдах байдлын хувьд сайхан ч эрүүл мэндийн тал дээр багагүй хөнөөлтэй юм.

Бид танд илүүдэл үсээ хусах биш яагаад ваксаар авах хэрэгтэй талаар чулах зөвлөгөөг хүргэж байна.

1. Та хусахаа больвол цочролоос зайлсхийнэ.

Ихэнх хүмүүс арьсаа өөгүй толигор байлгахын тулд илүүдэл үсээ тогтмол хусдаг ба илүү зөөлөн байлгахын тулд хөөс хэрэглэдэг. Гэхдээ тос эсвэл хөөсний аль нь ч бай та үсээ хусахдаа татуурга хэрэглэх тохиолдолд арьсанд муугаар нөлөөлдөг. Тиймээс та аль болох вакс хэрэглэхийг хичээгээрэй.

2. Вакс хэрэглэвэл үс илүү удаан ургадаг.

Сахлын хутга нь зөвхөн гадаргуу дээр байгаа үсийг тайрч авдаг бол вакс үндсээр нь сугалан авдаг. Ийм учраас хуссан арьсан дээрх үс илүү хурдан ургадаг байна.

3. Илүүдэл үсээ хусч авах нь таны арьсыг илүү хуурай болгоно.

Сахлын хутга, татуурга зэрэг иртэй зүйлсээр илүүдэл үсээ авах үед таны байгалын тосыг маш хурдан үгүй хийдэг бөгөөд улмаар хуурайших аюултай байдаг.

4. Та арьсаа зүсэх магадлалтай.

Хэрэв та хутгаа буруу өнцгөөр барьвал арьсаа зүсэх магадлалтай. Арьсаа зүссэн тохиолдолд бохир орох эсвэл хутганаас шалтгаалж арьсны халдвар үүсэх эрсдэлтэй байдаг.

5. Вакс нь арьсыг гуужуулж, толигор болгодог.

Вакс нь илүүдэл үс авахаас гадна давхар гуужуулагчийн үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь үхсэн арьсны эсийг арилгаж, хуурай арьсыг илүү зөөлөн болгодог. Зарим вакс нь найрлагандаа зуун настын ханд эсвэл бусад чийгшүүлэгч зүйлсийг агуулсан байдаг тул таны арьсны бүтцийг улам сайжруулна.

6. Вакс нь хүрээлэн буй орчинд ээлтэй.

Сахлын хутга нэг удаагийн хэрэгсэл зэрэг нь дахин ашиглах боломжгүй байдаг учир байгаль орчинд зүгээр л хог болоод үлдэнэ. Тиймээс та даавуун материалтай вакс хэрэглэж байгаль орчинд ээлтэй сонголт хийгээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!