Өнөөдрөөс эхэлж дотуур хувцас өмсөхөө болих хэрэгтэй 5 шалтгаан

Бидний хувьд биед эвтэйхэн чанартай дотуур хувцас өмсөх нь зөв хоол сонгохтой л адил чухал ойлголт бөгөөд ямар ч хүний толгойд дотуур хувцас өмсөхөө болъё гэдэг бодол орж ирэхгүй нь лавтай. Гэвч үнэндээ дотуур хувцас өмсөхгүй байх нь цөөнгүй давуу талтай гэвэл та итгэх үү?

1. Таны цээж хорсохоо болино.

Хэт бариу хувцас тэр дундаа бие барьсан дотуур хувцас нь таны гэдэс хэсгийг дээш шахаж ходоодонд даралт үүсгэдэг. Үүний улмаас ходоодны хүчил дээш хөөрч, ходоод улаан хоолойруу шахагдан, цээж хорсох шалтгаан болдог байна. Цээж хорсох зовиур ихэвчлэн 20-30 насны залуу хүмүүст элбэг тохиолддог болсон тул та магадгүй хэт бариу дотуур хувцас өмсдөг бол солихыг зөвлөе.

2. Та тийм ч олон удаа мөөгөнцрийн халдварт өртөхгүй.

Ихэнх хүмүүс амьдралынхаа турш бактери, мөөгөнцрийн халдварт өртөж багагүй эмчилгээ хийлгэдэг. Бактерийн халдвар нь ихэнх эмэгтэйчүүдийн 20%-д нь тохиолддог ба тохирсон эмчилгээ хийлгэхгүй удаан явснаас үүдсэн хүндрэл гардаг. Хөвөн материалтай дотуур хувцас нь чийгийг удаан хадгалдаг бөгөөд энэ нь бактери, мөөгөнцөр үржих таатай орчин болдог аж.

3. Дотуур хувцасгүй байх нь таныг улам тав тухтай байхад туслана.

Дотуур хувцсанд элдэв хөлс чийг хуримтлагдаж удсанаар эвгүй үнэр гарах шалтгаан болдог. Магадгүй та дотуур хувцас хэрэглэхгүй бол чийг хөлс зэрэг нь гадуур хувцсаар дамжин амархан уурших ба үнэр гарахгүй байх боломжтой юм.

4. Таны эмзэг хэсэг илүү аюулгүй байх болно.

Нейлон материалаар хийсэн бариу дотуур хувцас нь таны эмзэг хэсгийг цочроож, гэмтээж, халдвар дамжих, үрэвсэх шалтгаан болдог. Тиймээс дотуур өмднөөсөө салж, зөвхөн сул хувцас өмсөх нь цочроох магадлалыг бууруулах боломжтой.

5. Харшил, халдвар, бохирдлоос сэргийлнэ.

Орчин үед таны хүссэн ямар ч өнгө, материалаар хувцас үйлдвэрлэх боломжтой болсон. Гэвч таны өдөр тутам өмсдөг хувцас тэр дундаа дотуур хувцасны материал нь даавуун биш өнгө оруулагч химийн бодис ихээр ашиглагдсан бол таны эмзэг эрхтэнд сөргөөр нөлөөлж харшиламтгай болгох муу талтай юм. Иймээс дотуур хувцасны материал, өнгө зэргийг сонгохдоо анхаарахыг зөвлөж байна.

Эрчүүдийн хувьд ч мөн адил халдвар, харшил бохирдлоос сэргийлнэ.

Эрэгтэйчүүдэд ч мөн адил үүсч болох цочрол, гэмтэл авах магадлалыг бууруулдаг. Үүнээс гадна нөхөн үржихүйн тогтолцоог эрүүл байлгахад туслана.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!