Бид яагаад ариун цэврийн цааснаас татгалзах ёстой вэ?

Ариун цэврийн цаас бол хүн бүрийн хувьд хамгийн чухал зүйлсийн нэг бөгөөд түүнгүйгээр амьдралыг төсөөлөхөд бэрх юм. Гэхдээ энэхүү хэрэгсэл нь бидний эрүүл мэндэд сайнаасаа илүү муу нөлөөтэйг та мэдэхүү?

1. Таны эмзэг хэсгийг цочрооно

Дэлгүүрээс ямар нэгэн зүйл худалдаж авахдаа орц найрлагыг нь унших нь хамгийн зөв алхам хэдий ч ариун цэврийн цаасны үйлдвэрлэгчид орц найрлагаа төдийлөн тодорхой бичээгүй байдаг. Гэсэн хэдий ч ариун цэврийн цаасыг илүү бат бөх, зөөлөн болгохын тулд формальдегид хэмээх аюултай химийн бодисыг ашигладаг бөгөөд уг бодис нь таны эмзэг эрхтнийг цочроохоос гадна нүд, арьс, хоолойг илүү мэдрэмтгий болгоход хүргэдэг.

2. Харшил үүсгэх магадлалтай

Зарим ариун цэврийн цааснууд анхилам сайхан үнэртэй байдаг хэдий ч үнэр үүсгэдэг бодис нь харшил үүсгэгчтэй байдаг. Ихэнх үйлдвэрлэгчид цаасыг сайхан үнэртэй болгохын тулд хиймэл үнэртэн хэрэглэдэг бөгөөд энэ нь таны эмзэг эрхтнүүдийн эрүүл рН-ийг алдагдуулж, мөөгөнцрийн халдвар үүсгэх аюултай.

3. Таны нөхөн үржихүйн эрүүл мэндэд нөлөөлж болзошгүй.

Өнөө үеийн ариун цэврийн цааснуудын ихэнх нь бисфенол А буюу BPA хэмээх дотоод шүүрлийн системийг тасалдуулах хүчтэй бодис агуулдаг учир нөхөн үржихүйн асуудал үүсгэдэг.

4. Чанаргүй байж болно.

Хэдийгээр ариун цэврийн цаас нь танд цэвэр байдлыг бэлэглэх ёстой ч эмзэг эрхтнийг тань аюулгүй байлгах үр дүнтэй арга биш юм. Мөн таны эмзэг хэсгийг цочроохоос гадна гар, хумс зэрэгт нян үржүүлэх эрсдэлтэй байдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!