Дуучин Чулуунчимэг, Мөнгөнцэцэг нар эвлэрч эргээд найзууд болжээ

МУСТА Э.Чулуунчимэг оюутан байхаасаа ганцаарчилсан уран бүтээлээ хийж, сүүлд Б.Болд гэх залуутай хамтран дуулж, B sound компани, Баярын Болд хоёрыг хүмүүс сайн мэддэг болсон юм.

Болд, Чулуунчимэг хоёр хамтран дуулж, Монгол бөхийн өргөөг битүү дүүргэн, хөдөө орон нутгаар аялан тоглож Жавхлан, Баясгалан нарынорыг залгах сайн дуучин төрлөө гэж фэнүүд нь баярлаж байсан цаг саяхан. Жавхлан, Баясгалангаас ялгаатай нь тэд ханилан сууж, Аялгуу нэртэй хөөрхөн охинтой болсон юм.

Зууны манлай хос дуучин Вандан, Дуламсүрэн шиг хамтран дуулж, дараагийн Зууны манлай хос дуучин болох нь дамжиггүй гэж ерөөх хүмүүс ч байсан. Харин төд удалгүй хосууд хөндийрч, дундуур нь дуучин Х.Мөнгөнцэцэг орж салгасан гэх яриа тархаж, хүмүүс чихэндээ итгэж ядан байсан юм.

Тэр цагаас хойш дуучин Болд, Мөнгөнцэцэг нар аль хэдийн 3 хүүхдийн аав ээж болцгоожээ. Удаан хугацааны туршид тус тусын зам мөрөө хөөж, уран бүтээлээ хийж байсан дуучин бүсгүйчүүд ойлголцож, нөхөрлөлөө эргэн сэргээж байгаа бололтой.

Дуучин бүсгүйчүүд 2021 оны шинэ жилийн нэгэн арга хэмжээнд хамтдаа оролцож зургаа авахуулсан байна. Тэдний энэхүү зургийг харсан хүмүүс дуучин бүсгүйчүүд нөхөрлөлөө сэргээж байгаа тухай бичжээ.

Дуучин Б.Болд, Мөнгөнцэцэг нар хүү охиндоо Жавхлан, Баясгалан гэх нэр хайрласан. Хосууд 3 дахь хүүхдээ өлгийдөж аваад удаагүй байхдаа уран бүтээлийн ажилдаа яаран орсон юм.

Харин Аялгуу охиноо ганцаараа өсгөж яваа Э.Чулуунчимэг хувийн амьдралаа бодож, найз залуутай болсон билээ. Дуучин бүсгүйн найз залуу нь Цэргийн арслан, Улсын начин Дашдоржийн Цэрэнтогтох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!