Дуучин Дэлгэрмөрөн алдаагаа дахин давтахгүй хэмээн амлалт өгч эхнэртэйгээ эвлэрчээ

“Номин талст” хамтлагийн дуучин МУСТА Т.Дэлгэрмөрөн Солонгон аашт нэрээр монголчуудад илүүтэй танигдсан Х.Ананд хэмээх бүсгүйтэй хоёр дахь амьдралаа эхлүүлсэн. Гэвч, хосуудын хамтын амьдрал удаан үргэлжилсэнгүй, салж буйгаа олон нийтэд зарлаад байсан юм. Тэгвэл хосууд учраа олж эргэн нийлж байгаа бололтой. Энэ талаар дуучин Т.Дэлгэрмөрөн өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ.

Тэрээр: “Үнэн сэтгэлээсээ дурлаж хайрласан эр хүн сохор дүлий юм шиг ааш авир гарган бусдыг үл хүндэтгэн эрхшээх энүүхэнд байдгийг би энэ амьдралаас олж мэдсээн.

Ялангуяа эмэгтэй хүн тэр дундаа нялх биетэй бүсгүй хүний бие сэтгэлийн өөрчлөлтийг эрчүүд бид үнэхээр анзаардаггүй болохоор тэр үйл явцыг нь мэдрэхгүй тэрсэлдэж амьдралаа алддаг болохыг ухаарсан даа.

Энэ бүхнээс үүдэж миний бидний орон зайд үнэт зөвөлгөө ухаарал үлдээх гэсэн хайртай хүн бүхнээ гомдоочихсон байсны нэг эрхэм хүн бол түүний минь ээж Сома багш байлаа.

Шинэхэн оны босгон дээр уран бүтээлч миний бие хөөрхөн үрсийнхээ эмээгээс уучлалт хүсэх гэсэн юм.Тиймээ би үнэхээр дурлал хайрынхаа төлөө дутуугаа дүүргэх гэж тэмцэхдээ хайртай ханийхаа ээжийг гомдоочихсон билээ.Гэмгүй хүнийг элдвээр хэлж үл хүндэтгэн буруугаар бодож , тэр хэрээрээ ухаарахгүй худалд итгэн гүжирдэж явсан алдаагаа засах гэсэндээ би таниас уулчлалт хүсэж байна аа.

Бидэнд үлдээх гэсэн амьдралын тань үнэт цаг хугацааг хомослож дэмий баахан хэрэггүй үгээр гүтгэн гомдоож явсан алдаагаа би дахин давтахгүй ээ.

Улиран одож буй үл давтагдах хуучин бүхнийг зөвөөр сольж шинээр эхлүүлэх боломж хүн бүхэнд байдаг болохоор сэтгэл санаа бодит амьдралынхаа төлөө бүгдээрээ уужим ухаанаар бусаддаа урам хайрлацгаая аа.

Шинэ оноо элэг бүтэн жаргал дүүрэн сайхан угтаарай хүмүүсээ.

Шинэ оны мэнд дэвшүүлье манай гэр бүлийн гишүүн бүрийн өмнөөс” хэмээн бичжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!