Хагнаас хэрхэн салах вэ? Үүнийг хэрэглэвэл таны үс дахин хэзээ ч хагтахгүй!

Үсээ өдөр бүр угаах нь үсэнд өөрт хэрэгтэй тослогоо алдахад хүргэж ингэснээр үс хуурайшиж эхэлдэг. Хуурайшаад ирэхээрээ тослогтож хагтаж эхэлнэ. Мөн үсний гүн тэжээл дутагдаад ирэхээр хагтах шалтгаан болдог байна. Бид энэ удаад гэрийн нөхцөлд хагнаас салах үр дүнтэй аргыг хүргэхээр бэлтгэлээ.

Танд ердөө оливын тос байхад л хангалттай.

1. Та 100 грамм буцалсан хүйтэн усан дээр нэг халбага оливын тос хийгээрэй.

01

2. Дараа нь шилэн жижигхэн саванд усаа хийгээд зөөлөн хутгана.

02

3. Халуун устай том саванд шилтэй усаа хийгээд 1 минут байлгах хэрэгтэй.

03

4. Бүлээн усаа шүршигчтэй саванд хийгээд үс рүүгээ сайтар цацаарай.

04

5. Дараа нь үсээ хатаана.

05

6. Үсээ хатсаны дараа үснийхээ уг болон үзүүрт оливын тос түрхэж, массаж хийгээрэй.

06

7. Толгойгоо хагас бөхийлгөөд үсээ доошоо шувтарна.

07

8. Дараа нь зориулалтын малгай өмсөөрэй.

08

9. Ойролцоогоор 10 минутын дараа үсээ хагны эсрэг зориулалтын шампуниар угаагаад алчуураар үсээ шууна.

09

10. Гурван минутын дараа алчуураа авч, шүд нь хол зайтай самаар самнана. Та эдгээр дарааллаар үсээ арчлахад таны үсний уналт зогсч, үс өтгөрч, хаг багасдаг байна. Та долоо хоногт гурван удаа эдгээр аргыг хэрэглэвэл хаг 100 хувь арилах болно.

10

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!