Үүнийг хэрэглээд нөсөөт толбо, сэвх сорви зэргийг ор мөргүй арилгаарай!

Сэвх гэдэг нь меланининий хуримтлал болоод нарны гэрлээс болж үүсдэг нөсөө хэлбэрийн хавтгай хар, бор, шар өнгийн толбууд юм. Сэвхтэх нь хүмүүст нийтлэг тохиолддог асуудал. Энэ нь таны эрүүл мэндэд ямар нэгэн хор нөлөөгүй ч сэвхнээсээ салж, толбогүй цэвэрхэн өөгүй арьстай байхыг хэн бүхэн хүсдэг. Бид энэ удаад гэрийн нөхцөлд сэвх арилгах хамгийн үр дүнтэй аргыг хүргэж байна.

1. Та сэвхгүй цэвэрхэн арьстай болохыг хүсч байна уу. Тэгвэл энэхүү асуудлыг тань зуун наст шийдэж өгнө. Зуун наст нөсөөт толбо, сэвх сорви зэргийг арилгадаг байна. Эхлээд та нүүрээ хүйтэн усаар угаагаарай.

2. Дараа нь арьсандаа тохирсон нүүр цэвэрлэгчээр арьсаа гүн цэвэрлэх хэрэгтэй.

3. Зуун настад E витамин ихээр агуулагддаг. Та зуун настаа голоо нь зүсээд дотор нь байгаа шүүсийг нь аяганд хийж аваарай.

4. Бэлтгэсэн шүүсээ багсаар арьсандаа жигд түрхэнэ. Үргэлжлэх хугацаа 30 минут. Та энэ хугацаанд сэвх, нөсөөт толботой хэсэгтээ зуун настаа нэмж түрхээрэй.

5. Дараа нь нүүрээ хүйтэн усаар угаагаад, зориулалтын нүүр цэвэрлэгчээр дахин цэвэрлэнэ.

6. Ойролцоогоор 7-14 хоногийн хугацаанд арьс тань толийж, сэвх тань бүдгэрэх болно. Танд амжилт хүсье.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!