Гэрийн нөхцөлд өөх хайлуулж, үр дүнтэй тураах шидэт бэлдмэл хийж сураарай!
Урин дулаан цаг хаяанд ирж нэг л мэдэхэд нимгэн даашинзтай салхи татуулан явах цаг ирэх нь ээ. Харин энхрий ялдам бүсгүй та илүүдэл жингээсээ салж өөртөө итгэлтэй алхахыг хүсч хэрхэн турах талаар бодож шаналаж байгаа бол энэхүү тураах бэлдмэлийг гэрийн нө
Энэхүү тураах бэлдмэлийг өрнөдийн орнуудын модел, мисс, сайхан бүсгүйчүүд турах, жингээ барих зорилгоор хэрэглэдэг байна. Энэ нь найдвартай бөгөөд эрүүл тураах аргуудын нэг юм. Уг бэлдмэлийг хийхэд танд цаг зав, мөнгө төгрөг үрэх шаардлага огт байхгүй ажээ. Бэлдмэлийн орцонд зөгийн бал, нимбэг, сармис л орох болно.
Эдгээр хүнсний бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэндэд нэн тустай төдийгүй эдгээрээр хийсэн бэлдмэл нь хүний ходоодны шүлтийг тэнцвэржүүлж, хоол шингээх, боловсруулах үйл ажиллагааг түргэсгэж, өтгөн хатах, гэдэс дүүрэх асуудлыг шийдэж, хүний бие дэх өөх, тослогыг хайлуулж, өөхлөлтийн хэмжээг сааруулж, цусны эргэлтийг түргэсгэж цус цэвэрлэж, ханиад томуунаас бүрэн сэргийлдэг байна. Бэлдмэлийг хийхийн тулд:
1. 3 ширхэг нимбэгний цэвэр шүүсийг аяганд шахаж авна.
2. 20 ширхэг сармисны хумсыг хальслан цэвэрлэнэ. Сармисны хумс тус бүрийг дундуур нь хуваана. Эсвэл сармисыг үрж жижиглэн хэрчээрэй.
3. Ингээд 300гр цэвэр байгалийн зөгийн балыг варианы шилэнд хийнэ.
Сүүлийн алхам бол зөгийн баланд сармис, нимбэгний шүүсийг хийж сайтар хутгаж холиод таглаж хөргөгчинд хийж хонуулаарай.
Ингээд маргааш өглөөнөөс нь эхлэн өлөн гэдсэн дээрээ уг бэлдмэлээс 1 хоолны халбагыг усаар даруулж уугаарай. Ингээд өдрийн цайндаа хүссэн хоолоо идэж болно. Харин оройн хоолондоо хөнгөн хоол идэх эсвэл оройн хоолыг 17:00-18:00 цагийн хооронд эрт идэж байгаарай. Мөн бэлдмэл уухын хажуугаар дасгал хөдөлгөөн хийх, фитнесс, бассейнд явбал илүү үр дүнтэй галбиржин турахыг анхаараарай. Бэлдмэлийг өдөрт нэг халбагыг л усаар даруулж уух ба 14 хоногоос 1 сарын хугацаанд мөрдөж үзээд үр дүнг хараарай. Та эрүүлжиж турсан байх болно.