Мисс Гүнзаяагийн “тасарчихсан” супер арьстай болсон нууц

“Хүүхэд Эрдэнэ” сангийн тэргүүн, 68 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон мисс Б.Гүнзаяа олны дунд багагүй алдартай нэгэн.

“Face of Mongolia” буюу Монгол, Солонгосын хамтарсан тэмцээнээс загвар өмсөгчийн гараагаа эхэлсэн Б.Гүнзаяа “Asian film awards-2017” наадмын улаан хивсний ёслолд оролцсоноос эхлэн карьертаа өндөр хувь нэмэр оруулсан түүхтэй. Эх орондоо бус олон улсын хэд хэдэн тэмцээнд амжилт гаргаж, гялалзсан тэрээр 2019 онд “Miss Universe Mongolia-2019”-д ялалт байгуулж эх орноо төлөөлөн “Miss Universe” тэмцээнд оролцсон юм.

Тэрээр өөрийнхөө тасарчихсан супер арьстай болох нууцаа дэлгэжээ.

7 хоногт 3 удаа унтахаасаа өмнө нүүрээ угааж, мөсөөр гурван минутын турш нүүр болон хүзүүндээ зөөлөн иллэг хийгээрэй. Хэдхэн өдрийн дараа таны арьс бяцхан хүүхдийнх шиг булбарай, толигор болсон байхыг та анзаарах болно.

Учир нь унтахаасаа өмнө мөсөөр бигнүүр тавьж, маск хийх нь арьсанд үрчлээ үүсэхээс сэргийлэхээс гадна арьсны блансыг тэнцвэржүүлж өгч шөнийн турш арьсыг амраана.

1. Лимонтой мөс

Нимбэгэнд агуулагдах цитрусын хүчил нь байгалийн гаралтай арьс цайруулах хамгийн үр дүнтэй арга. Мөн арьсны гэмтэл, тослогийг бууруулж, үрэвслийг багасгадаг.

Хэрэглэх заавар: Нэг ширхэг лимоны шүүсийг шахаад устай холиод хөлдөөнө. Үүний дараагаар мөсөөрөө 3-5 минут иллэг хийгээд зөөлөн үрж өгөөрэй. Нэг зүйлийг анхааруулахад нимбэгний шүүсийг түрхсэн даруйдаа наранд гарч болохгүй.

Үрэвсэлтэй, батгатай арьсанд сайн шүү. Заавал араас нь Тонер, чийгшүүлэх тос түрхээрэй.

2. Ногоон цайтай мөс

Ногоон цайтай мөс нь арьсыг залуужуулж, цайруулж, батга болон нүхжилтийг багасгана.

Цусны эргэлтийг сайжруулж, тайвшруулж гуужуулах үйлчилгээтэй. Мөн нарны түлэгдэлтийг тайвшруулж хаван, үрэвслийг бууруулдаг.

Хэрэглэх заавар: Ногоон цайгаа нэг аяга буцалсан усанд хандлаад хөлдөөгөөрэй. Үүнийг хэрэглэхдээ массаж хийж өгөхөө бүү мартаарай. Энэхүү мөсийг 7 хоногт 2-3 удаа нүүр, хүзүүндээ түрхэж хэрэглэнэ.

3. Зөгийн балтай мөс

Зөгийн бал нь бактерийн эсрэг үйлчилгээтэй байгалийн антиоксидант тул тослог болон батгатай арьсыг тайвшруулж, чийгшүүлж, сорвийг бүдэгрүүлж, тослогийн балансыг тэнцвэржүүлнэ.

Хэрэглэх заавар: Зөгийн балаа нэг аяга буцалсан бүлээн усанд хийж хутган хөлдөөгөөрэй. Энэхүү мөсийг нүүр, хүзүүндээ массажлаж хэрэглэнэ. Мөн 7 хоногт 2-3 удаа хэрэглэнэ.

4. Зуун настын шүүстэй мөс

Хуурайшиж өнгөө алдсан арьсыг сэргээж, тослогийн тэнцвэрийг хадгалдаг. Хэрэв таны нүүрээр батга, харшлын гаралтай тууралт гарсан бол зуун настын шүүсийг түрхэж болно.

Хэрэглэх заавар: Зуун настын доторх шүүсийг хусч аваад бага зэргийн устай хольж хутгаад шингэвтэр болгосны дараа мөсний савандаа хийж хөлдөөнө. Энэхүү мөсийг 7 хоногт мөн л 2-3 удаа нүүр хүзүүндээ түрхэж хэрэглэнэ.

5. Аскорбины хүчилтэй мөс

Витамин С нь арьс арчилгаанд хамгийн их судлагдсан найрлага бөгөөд хялгасан ба гүн үрчлээнээс гадна нөсөө толбо болон гундсан арьсыг сэргээж цайруулна.

Түүнчлэн витамин С нь хүчтэй антиоксидант учраас арьсыг чөлөөт радикалын гэмтлээс хамгаалдаг.

Хэрэглэх заавар: Эмийн санд зарагддаг шингэн аскорбины хүчлийг авч мөсний саванд хийж хөлдөөнө. Энэхүү мөсийг 7 хоногт 2-3 удаа нүүр хүзүүндээ түрхэж хэрэглэнэ.

Амжилт манайхан улам тодоор гэрэлтээрэй

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!