Утаанаас урьтаж хүүхдийнхээ уушгийг хамгаалаарай. Үүнийг идүүлээд л хэдэн жилдээ ханиаднаас айлтгүй болно!
Хүмүүс бид үргэлж л ниргэсэн хойно нь хашхирч, ханиад хүрснийхээ дараа л эм ууж, эмнэлэгт очдог. Гэхдээ одооноос ч болов энэ зангаа засах хэрэгтэй. Яагаад заавал өвдсөнийхөө дараа эмчлэх ёстой гэж? Харин урьдчилан сэргийлэх нь юу юунаас илүү зөв алхам болдог. Хамгийн гол нь таны дархлаа сайн байхад л хангалттай. Аав ээжүүдийн маань хамгийн ихээр санаагаа чилээдэг зүйл бол хүүхэд минь ханиад хүрэх вий гэдэг бодол. Би өнгөрсөн хэд хоног эмнэлэгт хэвтэхэд тэнд ханиад хүрсэн, хатгаа авсан жоохон хүүхдүүд маш олон байсан. Эмнэлгийн ор хүрэлцэхгүй зарим нь коридорт хонож тун ч хэцүүхэн байдалтай харагдсан. Бяцхан биедээ даамгүй их тариа хийлгэж, нулимс бөмбөрүүлэн уйлах тэднийг хараад зүрх зүсэгдэх шиг л санагдаж байсан юм. Та ч бас хүүхдэдээ тэр зовлонг амтлуулахгүйн тулд бидний танилцуулах дархлаа сайжруулж, ханиаднаас сэргийлэх бэлдмэлийг хийж хэрэглээрэй.
Хүүхэд зориулсан орц:
- Үзэм – 100 гр
- Самар – 150 гр
- Бүйлсэн самар – 100 гр
- Нимбэг – 2 ширхэг
- Хатаасан чангаанз – 100 гр
- Хар чавга – 100 гр
- Зөгийн бал – 250-300 гр
Бэлтгэх арга:
Блендэрт бүх орцоо хийж эргүүлээрэй. Эсвэл махны машин байсан ч болно. Үүнийгээ шилэн саванд хийж, хуурай сэрүүн газар 2 хоног хадгалаарай. Ингээд тус бэлдмэлээ гурваас дээш насны хүүхдэд өдөрт 1 жижиг халбагыг өгөх хэрэгтэй. Ингэсэн байхад таны хүүхэд энэ өвөл гэлтгүй насан туршдаа ханиаднаас хол байх аж.
Том хүнд зориулсан орц:
- Хатаасан чавга – 200 гр
- Хар чавга – 200 гр
- Самар – 200 гр
- Нимбэг – 1 ширхэг
- Виски – 50 мл
- Зөгийн бал – 250 гр
Жимснүүдээ махны машинд хийж жижиглэнэ. Үүн дээрээ зөгийн бал болон вискигээ нэмж хутгаарай. Бэлдмэлээ шилэн саванд хийж, хөргөгчинд хадгална. Та өдөрт 3 удаа хоолныхоо өмнө нэг жижиг халбагыг уух хэрэгтэй. Ингэсэн байхад та зөвхөн ханиад гэлтгүй төрөл бүрийн өвчнөөс өөрийгөө хамгаалж чадах юм.