Өнгө зүс алдаж, үхлийн ирмэгт ирсэн ургамлыг амь оруулах бяцхан заль

Айл бүр гэртээ цэцэг тарьж ургуулах дуртай байдаг. Энэ нь гэрийг чимж таатай харагдуулахаас гадна агаар цэвэршүүлэх ашиг тустай. Гэсэн ч бид цэцгийг буруу арчилж, хэдхэн хоноод хагдарч унахад хүргэдэг. Иймд та бүхэндээ үхэж байсан ургамлыг ч сэргээж, удаан хугацаанд өнгөлөг гоёмсог байлгах нууцыг дэлгэж байна.

Ургамлыг услахдаа мөс ашиглах

Мэдээж ургамал, цэцэгт ус хэрэгтэй. Гэхдээ хэтрүүлж болохгүй. Хэтрүүлж усалснаар хөрс хэт ханаж, цэцэг гундаж эхэлдэг. Энэ асуудлаас сэргийлэхийн тулд мөс ашиглаарай. Долоо хоногт нэг удаа 2 ширхэг дундаж хэмжээтэй мөсийг савтай ургамал дээрээ хийнэ. Мөс аажмаар хайлж, хөрсөнд шингэнэ.

Ургамлаа хооллох

Та мөсөөр ургамлаа услаад зогсохгүй хооллож болно. Ингэхдээ ургамалд шаардлагатай, тохиромжтой бордоог устай хольж бэлтгээд, мөс болгож хөлдөөнө. Харин тус мөсөө савтай ургамал дээрээ хийж шингээнэ гэсэн үг юм. Долоо хоногт нэгээс илүүгүй удаа тус аргаар цэцгээ бордоорой.

Бүлээн усаар цэцгээ услах

Цэцгийг 25-30 градус бүлээн усаар услаарай. Үүний тусламжтайгаар ургамал богино хугацаанд ургаж, цэцэг дэлбээлж, өнгөө засдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!