Үүнийг хэрэглээд хагарсан хөлийн өсгийг 7 хоногийн дотор эмчлээрэй!

Өсгий нь хагарсан хөл таатай харагддаггүй. Хуурайшиж, ан цав гарч, хар судал татуулсан, эвэршсэн өсгийтэй хүнийг хараад та арчаагүй, өөртөө анхаарал тавьдаггүй нэгэн гэж боддог биз ээ. Нэг талаар энэ нь үнэний ортой боловч мэргэжлийнхэн хүний хөлийн өсгий хагарах нь голдуу витамин болон эрдэс бодисын дутагдал, бодисын солилцооны өөрчлөлт, чихрийн шижин, эсвэл хэт хуурайшсанаас болж хагардаг гэж үздэг байна.

Бид энэ удаад гэрийн нөхцөлд хагарсан хөлийн өсгийг эмчлэх аргыг хүргэхээр бэлтгэлээ.

1. Хамгийн түрүүнд бага зэргийн лимонтой усанд хөлөө 10 минут дүрээрэй. Лимон өсгийг эмчлэхээс гадна хөлний өнгийг тань сэргээнэ.

01

2. Нэг литр усанд хоёр халбага ахуйн спирт хийнэ. Спирттэй усанд хөлөө 10 минут дүрснийхээ дараа бүлээн усаар хөлөө сайтар угаагаарай. Нэг долоо хоногийн дараа гайхалтай үр дүн гарна.

02

3. Өсгийгөө зориулалтын сойзоор угаасныхаа дараа хүнсний гялгар тороор ороож, оймс өмсөөрэй.

03

4. Ханиад болон үрэвсэл дарах эмийг нунтаглаад хагарсан өсгий дээрээ түрхэж болно.

04

5. Хальстай нь чанасан төмсийг халуунаар нь нухаж өсгийдөө түрхээд даавуугаар бигнэн бооно. Энэ аргыг долоо хоногт нэг удаа хэрэглээрэй. Танд амжилт хүсье.

05

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!