Таны гадаад төрхийг сүйтгэж байдаг хувцаслалтын алдаанууд. Үүнээс хэрхэн зайлсхийх вэ?
Нэгэн судалгаанд оролцсон хүмүүсийн 50% нь гадаад төрх гэдэг хүний хэн болохыг тодорхойлдог гэж хариулжээ. Мэдээж хэрэг бидний ихэнх нь хажуугаар өнгөрсөн хүмүүс болон дөнгөж танилцсан хэн нэгний царайг харснаар уг хүний талаар бага зэргийн дүгнэлттэй болдог. Гэвч зарим үед өмссөн хувцас харагдаж буй байдлаасаа болж бусдад муугаар харагдах үе ч бий. Тиймээс бид танд таны хувцаслалтыг сүйтгэдэг зүйлсээс хэрхэн хол байх, өдөр бүр хэрхэн сайхан харагдах тухай зөвлөгөөнүүдийг бэлтгэн хүргэж байна.
1. Өмднийхөө уртад анхаарах
Орчин үед өргөн урт өмд өмсөх нь моод болсон. Гэхдээ та өөрийн хэв маягтаа тохируулан нарийн жийнс өмсөхийг хүсвэл өмднийхөө урт богинод анхаарлаа хандуулах хэрэгтэй.
Хэрэв та өндөр өсгийт өмсөх дуртай бол өмд нь бага зэрэг урт байж болох ч пүүз өмссөн үед хэт урт байх нь тохиромжгүй харагдуулна. Тиймээс та өмд өмсөхдөө пүүзнийхээ түрийгээр татсан өмд өмсөх нь хамгийн сайн сонголт болно.
2. Таны нүүрний крем хүзүүний тань өнгөнөөс ялгаатай харагдвал тийм ч сайхан харагдахгүй
Мэдээжийн хэрэг нүүрэндээ түрхсэн крем хүзүүнээс тань хэт цагаан эсвэл хэт бор байвал таны нүүрний ерөнхий төрхийг маш онцгүй харагдуулна.
Тиймээс та кремээ худалдаж авахдаа тухайн улирал болон эрүү, нүүрний төв хэсэг, хүзүү зэргийн өнгийг харгалзан худалдаж авах хэрэгтэй юм.
3. Том хээтэй хувцас
Аварга том хээтэй тод хэвлэмэл зурагтай хувцаснууд хүний дүр төрхийг байх ёстой хэмжээнээс нь томруулж эвгүй харагдуулдаг. Тиймээс та ийм хувцас өмсөхийг хүсвэл цул өнгийн хувцастай хослуулж өмсөөрэй.
4. Таныг илэрхийлэхгүй хувцаслах
Бидний хувцас биднийг хэн гэдгийг илэрхийлж байдаг. Тиймээс ч та бусадтай адил энгийн хувцаслахгүйгээр өөрийн хэв маягаа тодотгон хүчтэй харагдуулахуйц хувцаслах нь зүйтэй юм.
5. Биеийн галбираа гаргасан хувцас өмсөх
Өөрийн биеийн галбираа гаргаж хувцаслах нь хамгийн сайхан хувцаслалт юм. Ийм учраас та шүгээн дэх хувцасаа эмхлэхийн зэрэгцээ өөртөө таарсан хувцаснуудаар дүүргэх хэрэгтэй юм.
6. Насандаа тааруулж хувцаслахгүй байх
Өчигдөрхөн тренд болсон зүйл төд удалгүй моодноос гардаг шиг бидний нас ч бас байгалийн жамаар хөгширсөөр байдаг. Тиймээс та 20 гаруй насандаа өмсөж байсан хувцсаа эргэн өмсөлгүй насандаа тохирсон хувцас өмсөх нь юунаас ч илүү чухал юм.
7. Өнгөний сонголтоо буруу хийх
Өнгөний буруу сонголт бол хувцас загварын нийтлэг алдаа юм. Бусдын өмсөж буй зүйл сайхан харагдаж болох ч танд зохихгүй байж болно. Иймээс та өөрт зохих өнгийг сонгох хэрэгтэй юм.
8. Буруу шил сонгох
Нүүрний хэлбэр таны биеийн галбиртай л адил, тохирсон шил зүүхгүй бол дүр төрхийг тань тэс өөр харагдуулж болно. Тиймээс та зураг дээрхийг анхааралтай ажиглан өөрт тохирох шилээ сонгоорой.
9. Хэмжээ нь таараагүй хөхний даруулга өмсөх
Та хөхний даруулга худалдаж авахаасаа өмнө биедээ яг тохирох эсэхийг сайн шалгаж үзэх хэрэгтэй юм. Хэрэв таараагүй хөхний даруулга өмсвөл таны биеийн галбирыг байгаагаас тань илүү махлаг галбиргүй харагдах аюултай юм.