Туркын алдарт жор: Дан сонгиныг жигнэж амтлаад махнаас илүү амттай хоол болгоно

Турк улсын тансаг зочид буудлын ресторанд сонгиныг амталж жигнээд өгдөг. Энэ нь махнаас илүү амттай байх төдийгүй хүмүүст ч их таалагддаг. Өнөөдөр та бүхэндээ тус сонирхолтой хоолны жорыг хүргэхээр бэлтгэлээ. Үүнийг бэлтгээд төрөл бүрийн махтай холиод идэж ч болох юм.

Орц:

  • Сонгино – 500 гр (жижиг хэмжээтэй)
  • Сармис – 1 толгой
  • Оливын тос – 2 халбага
  • Давс

Сонгиноо хальсалж бэлтгээрэй. Үүнийгээ хоол жигнэж болгох тусгай уутанд (baking sleeve) хийж, дээр нь сармисаа хальсалж нэмээрэй. Дээр нь оливын тос болон давс хийж амтална. Уутныхаа амыг боогоод дээр нь хэдэн нүх гаргаж цоолсны дараа, урьдчилан халаасан шарах шүүгээнд хийж, 200 хэмд 10-15 минут жигнээрэй.

Шарах шүүгээнээс гаргасан сонгино болон сармисаа хайруулын тавганд хийж, 5 минут хуурна. Үүн дээрээ тус бүр нэг амны халбага нунтаг ганга, буурцагт чинжүү (cayenne pepper), нунтаг халуун чинжүү, давс зэргийг хийж, ахин 1-2 минут ахин хуураарай. Бага зэрэг усанд анар жимсний сироп хийж хутгаад, үүнийгээ хуурч буй сонгино дээрээ нэмнэ.

1 минут орчим хуураад гал дээрээс аваарай. Ингээд амталсан сонгино бэлэн болох юм. Үүнийг төрөл бүрийн мах, будаа, ногооны салат зэрэгтэй хольж идэж болно. Та сайхан хооллоорой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!