Имплант суулгах, хиймэл шүд зүүхийг март. Унасан шүдээ өөрөөр нь ургуулах боломжтой!

65 наснаас дээш хүмүүсийн 25%-д нь нэг ч шүд үлдэлгүй унадаг. Цохиулах, генээс болж, амны хөндийн эрүүл мэнд муу гэх зэрэг олон шалтгаанаар шүднүүдээ нэг нэгээр нь алдсаар дуусдаг. Сайхан инээмсэглэлээ хадгалахын тулд хиймэл шүд суулгах, зүүх гээд аргууд хэрэглэсээр байна. Мэдээж хиймэл шүд жинхэнэ шүдийг хэзээ ч орлож чадахгүй.

Эрдэмтэд матар, зараа загас зэрэг амьтад унасан шүдээ амархан ургуулчихдаг шиг хүний шүдийг дахин ургуулах боломжийг судалсаар байна. Матарны хүчтэй хазалтад унасан шүд амьдралынх нь турш хэд л бол хэд (дунджаар 50 удаа) дахин ургадаг. Зараа загасны хувьд ч матартай адил. Тэдний шүд ургуулдаг эсийг хүнд суулгах боломжтой талаар эрдэмтэд судалж боломжтой талаар тайлбарлажээ. Амьтны эс хүнтэй таарахгүй гэж бодож магадгүй. Гэхдээ уг эс хүний шүдний эсэнд угаасаа байдаг юм байна.

Нэгэн судалгааны багийнхан хулганы шүдийг цоолж эсийг идэвхижүүлэхэд нөхөн ургаж байсан байна. Хэрэв үүнийг хүн дээр хийж чадвал шүдээ ломбодуулалгүйгээр цоорхойгоо “байгалийн жамаар” нөхөж чадах юм.

Өөр нэг судалгааны багийнхан шүдний сувгийг нөхөн төлжүүлдэг пепдид, протейн, эмийн найрлагатай гидрогил нээж шүдний доогуур шахаж сувгийн өвдөлтийг арилгаж, эмчилдж чаджээ. Хэрэв энэ гидрогилийг илүү сайжруулбал цаашид шүдийг эмчилж, ургуулах боломжтой гэжээ.

Гэхдээ дээрх нээлтүүд одоогоор зөвхөн туршилтын шатанд явж байна. Амьдрал дээр удахгүй хэрэгжиж хүн бүр матар шиг эрүүл шүдтэй болох бизээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!