Зөвхөн төмс болон махаар хийж болох хамгийн амттай хоол. Нөхөр хүүхэд маань энэ хоолыг амаа олохгүй иддэг!

Амралтын өдрийн мэндийг та бүхэндээ хүргэж байна. Харин та өнөөдөр хайртай гэр бүлийнхэндээ ямар хоол хийж өгөх гэж байна даа? Арай одоо болтол юу хийхээ мэдэхгүй суугаа юм биш биз? Тэгвэл бидний танилцуулж байгаа жигнэсэн төмсийг хийж идээрэй. Орц болоод хийх арга нь тун ч энгийн тул та ядарч зоволгүйгээр оройн хоолоо бэлдэх боломжтой. Хамгийн гол нь энэ хоолонд нөхөр, хүүхэд маань тун ч дуртай байж, дурланхан иддэг шүү.

Орц:

  • Төмс – 5 ширхэг
  • Татсан мах – 300 гр
  • Масло – 20 гр
  • Сонгино – 1 ширхэг
  • Үрсэн бяслаг – 120 гр
  • Давс перец – амталгаагаар
  • Лаврын навч
  • Улаан лооль, яншуй – чимэглэл

Хийх арга:

  • Төмсөө арилгаж, голоор нь хуваана. Төмснийхөө дотор хэсгийг ухаж аваад, дотор нь юм хийх зай гаргана. Тогоонд ус хийж, лаврын навч давсаа нэмж амтлаад, төмсөө дотор нь хийж чанана. Төмсөө хэт болгохгүй байхыг анхаараарай.
  • Махаа хэрчсэн сонгины хамт хайруулын тавганд хийж, маслонд хуурна. Махаа давс, перецээр амталж, бараг болоод ирмэгц гаргаж тавиарай.
  • Хуурсан махаа төмсөндөө хийж бэлтгэнэ.
  • Үүнийгээ шарах шүүгээний тавцан дээр өрж, 15 минут 180 хэмд жигнэнэ.
  • Ингээд төмсөө гаргаж дээр нь үрсэн бяслагаа цацаад ахин 5 минут шарах шүүгээнд хийгээрэй.
  • Бэлэн болсон хоолоо гаргаж улаан лооль болон яншуйгаар чимэглээрэй.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!