Өвлийн улиралд таарч болох хүмүүсийн төрлүүд: Та аль төрөлд нь багтах вэ?

Хүмүүсийн өвлийн улиралыг хүлээж авах хандлагууд тэс өөр байдаг. Зарим хүмүүс тэнгэрээс будрах цасанд дурлаж, дулаан хувцаслаж гадаа тоглох бол, зарим хүмүүс хүйтэнг үзэн ядаж, хавар ирж, яргуй ургах хүртэл гэрээсээ гардаггүй. Та бүхэндээ өвлийн улиралд таарч болох хүмүүсийн төрлийг танилцуулж байна. Харин та аль төрөлд нь багтаж байна?

Өвлийн романтик

Өвлийн улиралын сайхан бүхнийг биеэр мэдэрч, таашааж чаддаг хүмүүс. Цасаар тоглож, гадуур алхаж, даарч гэртээ орж ирээд халуун шүршүүрт орчихоод бүлээн цай ууж, цонхоор ширтэж сууна. Тэдэнд өвлийн улирал тайван амгаланг мэдрүүлдэг.

Гадаа тоглох дуртай хүмүүс

Сноуборд, цана, тэшүүрээр гулгахын тулд хоног тоолон өвлийг хүлээнэ. Дулаан хувцаслаад өдөржин цасан дээр тоглох бол тэдний хувьд хамгийн ихээр баяр хөөр мэдрүүлдэг зүйл юм. Амралтын өдөр болгон цанын бааз руу хөдөлнө.

Хүйтнээс айдаг хүмүүс

Өвөлд дуртай хүмүүс байхад эсрэгээрээ айдаг хүмүүс ч бий. Гэрээс гарах төдийд хөлдчих гээд аль болох гэртээ дулаахан хөнжилдөө хэвтэж байхыг илүүд үздэг. Цаг агаар хүйтэрч, цас шуурах бол тэдний хувьд хар дарсан зүүд.

Шинэ жилийн баярыг тэсэн ядан хүлээгч

Өвөл гэхээр хүн бүрийн толгойд шинэ жилийн баяр буудаг. Харин энэ баярыг л хүлээн догдолж суудаг хүмүүс олон бий. Баяр хөөр дүүрэн өвлийн улирал тэднийг жаргалтай болгодог.

Гринч стильтэй хүмүүс

Хүмүүсийг шинэ жилийн баярыг догдлон хүлээж, тэмдэглээд байгааг ойлгодоггүй. Гэсэн ч цагийг нь тулгаж, нэг салат хийгээд идчихнэ.

Цаг агаарыг өөр өөрөөр мэдэрдэг хүмүүс

Хамаг зузаан хувцсаа давхарлаж өмссөн ч даараад байхад хажууд явах бүсгүй малгай ч өмсөөгүй байх нь бий. Энэ нь хүний бие температурыг хэрхэн өөр өөрөөр хүлээж авдаг болохыг харуулна.

Өвлийн улиралд л жиндээ санаа зовохгүй байж чаддаг бүсгүйчүүд

Өвлийн улиралд хүн болгон зузаан хувцаслаж, бүдүүн харагддаг учраас бүсгүйчүүд санаа зовохгүйгээр идэж чаддаг. Таргалсан байлаа ч хүмүүс мэдэхгүй тул дулаан ортол өөртөө амралт өгч, хоолоо сайн гэгч нь иднэ.

Өвлийн улиралд жолоочид

Жолооч нар өвлийн улиралд илүү их хийх ажилтай болдог. Машин дээр тогтсон цасыг унагаж, салхины шилээ арчиж цэвэрлэнэ гээд л. Гэсэн ч зарим жолооч нар үүнийг тоодоггүй. Цасанд хучигдсан машинаа унаад давхиж байдаг хүмүүс ч олон.

Гулгадаг оймстой хатагтай

Хөдөлж чадахгүй болтлоо олон хувцас давхарлаж өмсөөд арай гэж гэрээсээ гарна. Хэдхэн алхаж байтал оймс хөлнөөс мултраад явчихвал ямар мэдрэмж төрдөг гээч. Нэмээд майкны мөр ч унаж, бүх юм бүхэлдээ бүтэлгүйтэж орхино.

Нүдний шилтнүүдийн өвөл

Нүдний шил зүүдэг хүмүүсийн хувьд хамгийн хэцүү улирал бол өвөл. Хувцас өмсөж тайлахад хэцүү болж ирэхээс гадна шилтэйгээ гаднаас орж ирэхэд бүхэлдээ цанатаж юу ч харагдахгүй. Одоо нэмээд маск зүүгээд шил зүүдэг болсон учир үүнийг там гэж нэрлэхээс өөр сонголтгүй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!