Угаалгын өрөөгөө хоёр дахин хурдан цэвэрлэх гайхалтай аргууд

Гэр цэвэрлэхэд хамгийн хэцүү хэсэг юу вэ? Олон хүн үүнд угаалгын өрөө гэж хариулах болов уу? Тэгвэл угаалгын өрөөг цэвэрлэхэд туслах, цэвэрлэгээний ажлыг улам бүр хялбар болгох аргуудыг та бүхэнд зааж өгье.

Суултуур цэвэрлэгч сойтогны саванд цэвэрлэгээний бодис хийж байгаарай. Энэ нь угаалгын өрөөнөөс цэвэрхэн, таатай үнэр гаргахын зэрэгцээ сойтогийг ямагт цэвэрхэн байлгана. 

Хуучин шүдний сойзоо чийгтэй даавуунд боож агааржуулалтын сараалж дээрх шороог хялбархан арилгаарай.

Угаалтуурын бөглөөг гаргаж, таагүй үнэрийг арилгахын тулд хүнсний сода хийж орхино. Дээр нь цагаан цуу хийж хөөсрүүлээрэй.

1 аяга хүнсний сода, 1/4 аяга нимбэгийн хүчил, 1/2 хоолны халбага шингэн саван зэргийг хольж бомб бэлтгэнэ. Үүнийгээ суултууранд хийж цэвэрлээрэй.

Шүршүүрийн толгойн дахь зэвийг амархан арилгахын тулд цагаан цууг уутанд хийж бэлтгэнэ. Үүнийгээ шүршүүрийн толгойд хийж ороож боогоорой. 1 цаг байлгах хэрэгтэй.

Сайхан үнэртэй цэвэрлэгээний бодисын савыг хувааж, суултуурын тагийг авч усанд хийж орхиорой. Энэ нь угаалгын өрөөг сайхан үнэртэй болгоод зогсохгүй тунадасыг багасгана.

Суултуурын сойзыг ашигласны дараа шууд буцаагаад тавьж болохгүй. Харин оронд нь суултууранд хавчуулж тогтоогоод хатаасны дараа хураагаарай.

Хүүхдүүд шүдний оогоо замбараагүй түрхдэг. Үүнээс сэргийлэхийн тулд бүх оог шахаж, аяганд хийгээд ам зайлагчаар бага зэрэг шингэлж, дараа нь дарж гаргадаг саванд хийгээрэй.

Тавиур дээр савны толбо тогтоохгүйн тулд ёроол хэсгийг нь өнгөгүй лакаар будаж байгаарай.

Толь хөлөрч, толбо тогтохоос сэргийлэхийн тулд толинд сахлын хөөс түрхэж арчина.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!