Хөх томруулж, хорт хавдараас сэргийлэх хоол хүнсүүд

Эмэгтэй хүний биеийн гуа галбирыг илтгэдэг томоохон зүйл бол хөх билээ. Биендээ таарсан сайхан хөхтэй эмэгтэй өөртөө итгэлгэй төдийгүй бусдын өмнө ч итгэлтэй байдаг. Тиймээс ч тэр үү бараг эмэгтэй хүн бүр том сайхан хэлбэртэй хөхтэй болохыг нууцхан хүсдэг.

Эмэгтэй хүний гармонд агуулагдах эстроген нь эмэгтэй хүнийг гуалиг, зөв бие галбир олоход нь тусалдаг төдийгүй хөх ургах, томрох, зөв сайхан хэлбэр олоход ихээхэн чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Энэхүү гармоны хэмжээ багассан, дутагдсан эсвэл тестостероны хэмжээ давалгайлснаас болж эмэгтэй хүн жижиг хөхтэй болох хөхний хорт хавдар тусах магадлал ихэсдэг байна.

Эрдэмтдийн баталснаар тестостерон их хэмжээгээр агуулсан хүнсний бүтээгдэхүүн ихээр хэрэглэснээр хөхны ургалтыг удаашруулах, зогсоох, жижиг хөхтэй болох хамгийн тос шалтгаан болдог байна. Тиймээс үзэсгэлэнт бүсгүйчүүддээ зориулан хүнсний хэрэглээгээ зохицуулж хэрхэн том сайхан, зөв хэлбэртэй хөхтэй болох жорыг хүргэж байна. Сайхан хөхтэй болоод зогсохгүй хөхний хортой, хоргүй хавдраас бүрэн сэргийлэх боломжтой болно.

1. Эхний алхам бол та өөрийн гармонд байгаа тестостероны хэмжээг хянаж, тогтворжуулахын тулд өдөр тутмын хүнсний хэрэглээндээ жимс жимсгэнэ, хүнсний ногоо, амуу тариа, хөц будаа зэргийг түлхүү хэрэглэх хэрэгтэй.

2. Өдөр тутмын хоол хүнсэндээ тахианы мах тогтмол хэрэглэж занших. Тахианы мах нь эстрогений хэмжээг нэмэгдүүлдэг байна.

3. Навчит ногоон ургамал хэрэглэх. Үүнд яншуй, майлз, бууцай, байцаа, салат навч зэрэг бүхий л навчит ногоон ургамал орно. Эдгээр нь хөхний эд эсийг сэргээн идэвхижүүлж, хөхний хэмжээг томсгож өгдөг.

4. Черри, алим болон гүзээлзгэний хэрэглээг нэмэгдүүлэх. Энэ нь гармон дахь эстрогений хэмжээг ихэсгэнэ.

5. Самар болон сармис – Дээрх үр дүнг өгөхөөс гадна хөхний хэлбэрийг сайжруулдаг.

6. Ногоон вандуй болон хар нүдэт вандуй нь эстрогенийг их хэмжээгээр агуулдаг.

7. Хүнсний ногооноос лууван, хүрэн манжин, өргөст хэмх эстрогенийг агуулдаг.

8. Уух зүйлсээс гэвэл улаан дарс, цагаан дарс, ногоон цай, хар цай нь гармон дахь эстрогений хэмжээг нэмэгдүүлдэг байна.

Та сайхан хөхтэй болохыг хүсвэл дээрх хүнсний бүтээгдэхүүнүүдийг тогтмол хэрэглэхээс гадна өөрийн хөхний хэмжээнд яг таарсан, эвтэйхэн хөхөвч зүүж байх хэрэгтэй гэж эрдэмтэд зөвлөж байна. Хэт багадсан, барьсан, хөхөвчний аяга нь таараагүй размертай хөхөвч байнга өмссөнөөр хөхний ургалт зогсох, галбир алдагдах бас нэгэн шалтгаан болдог байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!