Үсээ будахаа больж, буурал үсээрээ бахархах болсон хүмүүс

Нас ахих тусам үс бууралтаж эхэлдэг. Харин буурал үсээ дарахын тулд хүмүүс сар болгон будаж, хуйхаа түлж гэмтээхэд хүрдэг билээ. Сүүлийн үед хүмүүс үсээ будуулахаас татгалзаж, натурал хэвээр нь үлдээхийг илүүд үзэх болжээ. Энэ нь нэг талаараа мөнгөний хэмнэлт, гоо сайхан эрүүл мэндээ хамгаалж буй хэлбэрээс гадна өөртөө итгэх итгэлээ олж авах түлхэц болох юм. Өнөөдөр та бүхэндээ үсээ будахаа больсон хүмүүсийн өөрчлөлтийг хуваалцаж байна.

Үсээ будалгүй 13 сар болж байна.

Би 34 настай. Миний үс хуурай, бас буурал. Сүүлийн арван жилийн турш сар тутамд үсээ будаж, өнгийг нь нуудаг байсан юм. Гэтэл энэ бүхэн намайг хордуулж байгаа гэдгийг ойлгосон. Одоо харин үсээ будалгүй жил гаран болж байна. Хүмүүс намайг юу гэж бодох, яаж харах бол гэдгийг тоохоо больсон.

Саарал үсэндээ дасч байгаа шүү. Надад таалагдаж байна.

Би одоо 47 нас хүрч байгаа. Үсээ будахаа больсон чинь толгой амарч байгаа мэт санагддаг.

40 насандаа саарал үстэй болсон. Тэглээ гээд үсчин рүү гүйж, үсээ будуулахыг хүсэхгүй байна.

Үнэхээр тааламжтай санагдаж байна. Илүү өөртөө итгэлтэй болсон.

Би цагаан үстэй болох хэмжээний хөгшин биш. Үеийн найзууд маань бүгд л үсээ будуулаач гэдэг ч, би хүсэхгүй байна. Энэ л би болохоор өөрийгөө нуухыг хүсдэггүй.

Хүмүүс надад саарал үс их зохиж байна гэж хэлдэг шүү.

Илүү аз жаргалтай, амар тайван болчихсон.

Үсээ богино болгоод тайрчихсан чинь саарал үс илүү гоё зохиж байна.

Үснийхээ стилийг өөрчилж үзлээ. Будаг хүргэхгүй байгаа болохоор илүү зөөлөн, намирсан болсон.

Би саарал үсэндээ дуртай. Одоо бол үлдсэн үсээ бүгдийг нь саарал болгохыг хүсээд байгаа шүү.

Натурал буурал үс

Илүү залуухан харагдахгүй байна гэж үү?

Хүмүүс миний үсийг хараад дуу алддаг шүү.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!