Дуучин Түмэн-Өлзийгийн эрс өөрчлөлт

Сайхан хоолойтой, нийтийн дуучдын дундаас шалгарсан сайн дуучин бол МУСТА А.Түмэн-Өлзий. Тэрбээр хөгжим бүжгийн коллежийг ёочин мэргэжилээр суралцаж дүүргээд, СУИС-ыг уртын дууч мэргэжилээр онц дүнтэй төгссөн гэдэг.  Нийтийн болон уртын дууны төрөлд уран бүтээлээ туурвидаг түүнийг “Сэтэрт тал”, “Тийм яаруухан”, “Баясгалантай сайхан”, “Даяарын амгалан”, “Ижий зун” зэрэг дуугаар нь сонсогчид андахгүй.

Тэрбээр хоёр төрсөн ахыгаа, аавыгаа бурхны оронд үдэж, амьдралын хал зовлонг эрт үзсэн бүсгүй. Одоо ганц үлдсэн ээжийгээ жаргаана гэсэн “тангарагтай” эмэгтэй. Тиймээс тэрээр өнгөрсөн жил ээжтэйгээ хамт төрсөн нутаг Завхан аймагтаа амарчээ.

Олон сайхан уран бүтээлээрээ сонсогч түмэндээ бэлэг барьдаг дуучин бүсгүй одоогоос нэлээн хэдэн жилийн өмнө ингэж харагддаг байжээ.

МУСТА Э.Чулуунчимэгийн хамт

2013 он

Тухайн цаг үедээ уран бүтээлээс гадна хувийн амьдрал нь олны анхаарлыг татдаг байсан тэрбээр өнгөрсөн хугацаанд ийнхүү өөрчлөгджээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!