Алдартай одууд улаан хивсний ёслол дээр төгс харагдахын тулд ашигладаг 13 лайфхак

Алдартнууд улаан хивсний ёслолд бэлтгэх гэж маш их цаг зарцуулдаг. Тэдний бэлтгэлд ихэвчлэн нүүр будалт, үсээ янзлах, хувцасны чимэглэл зэрэг багтдаг бөгөөд стилистүүд нь бүх үйл явдлын туршид оддыг өөгүй харагдуулахын тулд чадах бүхнээ хийдэг байна.

Одоо бүгдээрээ алдартнуудын өөртөө итгэлтэй байхад нь тусалдаг гайхалтай лайфхакуудын талаарх мэдээлэлтэй танилцацгаая.

1. Үнэр дарагчны толбыг спонж болон шилэн оймсоор арилгах

Хар даашинз дээрх үнэр дарагчны толбо нь ямар ч дүр төрхийг сүйтгэдэг. Гэхдээ та тусгай толбо арилгагч спонжны тусламжтайгаар үүнээс салж болох ч танд спонж байхгүй бол ердийн нейлон оймс хэрэглэн толбыг үрвэл маш сайн арилна.

2. Наалддаг дотуур хувцас

Хэрэв таны өмсөх гэж буй хувцас гэрэлтдэг эсвэл энд тэндээ биеийн хэсгийг ил гаргасан моодтой байвал ердийн дотуур хувцас өмсөлгүйгээр ийм хувцас өмсвөл таны биеийг илүү сайхан харагдуулна. Жишээлбэл, загвар өмсөгч Оливиа Кулпо улаан хивсний ёслол дээр бараг л дотуур хувцас өмсөөгүй мэт цэвэрхэн харагдаж байна.

3. Биеийн галбирыг тодотгох хувцас

Ким Кардашиан фитнесст дуртай эмэгтэй бөгөөд өөрийн брэндээ ч гаргаж байсан удаатай. Тэрээр хааяа биеийн галбираа төгс харагдуулахын тулд ийм төрлийн хувцасыг дотуураа өмсдөг байна.

4. Pasties

Pasties бол алдартнуудын дуртай лайфхакуудын нэг бөгөөд үүнийг задгай хувцаслалтынхаа гол зүйл болгон ашигладаг.

5. Яаралтай хэрэгтэй зүйлс

Алдартнууд аливаа онцгой зүйлд оролцохдоо цүнх болон түрийвчиндээ яаралтай байдлын үед хэрэг болох зүү, утас , наалдамхай тууз зэргийг авч явдаг бөгөөд энэ арга нь ч тэднийг төгс харагдуулах нэг нууц юм.

6. Гутлынхаа уланд зүлгүүр хадах

Жанет Манделл бол Ариана Гранде, Жижи Хадид зэрэг алдартнуудтай ажилладаг алдартай стилист юм. Тэр ихэвчлэн алдартнуудын гутлын уланд зүлгүүр хаддаг. Учир нь улаан хивс нэлээдгүй гөлгөр байдаг учир халтирахгүйн тулд энэ аргыг ашигладаг гэнэ.

7. Хувцас хөлөнд наалдахаас сэргийлж шүршигч ашиглах

Иим төрлийн шүршигч нь даашинзыг хөлөнд наалдаж нугаларахаас сэргийлдэг учир алдаартнуудын байнгын хэрэглээний нэг юм.

8. Суганд зориулсан салфетка

Энэхүү салфетка нь үнэр дарагчнаас үүсэх хар хүрээ болон толбыг арилгах зориулалттай бөгөөд зарим алдартнууд арга хэмжээнд ирэхдээ машинаасаа буухаасаа өмнө хэрэглээд хаядаг байна. Эсвэл суганыхаа хэсэгт оёдог аж.

9. Биеийн идэвхээ нэмэгдүүлэх

Энэхүү фитнесийн цаг нь олны өмнө өөртөө итгэлтэй байхад тусалдаг бөгөөд хэрэглэсэн чихрийн хэмжээ болон бусад калорыг хянадаг тул ихэнх стилистүүд үүнийг зөвлөдөг.

10. Өвдөг хүртэл урт түрийтэй гутал өмсөх гэж байгаа бол хөлөндөө гялгар уут өмсөх

Хэрэв та ийм түрийтэй гутал өмсөх гэж байгаа бол хөлөндөө гялгар уут өмсөхийг зөвлөж байна. Гялгар уут нь үрэлтийг багасгаж гутлыг илүү хөлд эвтэйхэн болгодог.

11. Гуталдаа шүдний оо хэрэглэх

Шүдний оогоор зөвхөн шүдээ цэвэрлэхээс гадна гутлаа цэвэрлэж болно. Та гуталдаа шүдний оо түрхээд арчиж авбал таны гутал яг л шинэ мэт гялалзах болно.

12. Бүсэлхийн тууз

Стилист Микаэла Эрлангер ихэнх даашинзны бүсэлхийн хэсэгт тууз нэмж өгдөг бөгөөд энэ арга нь алдартнуудын бүсэлхийн хэсгийг илүү нарийн гайхалтай харагдуулдаг аж.

13. Урт даашинзан дээрх барьж бүжиглэх зориулалттай гогцоо

Даашинзан дээрх ийм гогцоо нь алдартнуудыг илүү үзэсгэлэнтэй харагдахад тусалдаг бөгөөд хормойгоо дээш өргөх болон алхах зэрэгт нэн тустай учир ихэнх стилистүүд үүнийг зөвлөдөг байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!