Таны үнэт эдлэл жинхэнэ эсвэл хуурамч аль нь болохыг таньж мэдэх аргууд

Сүүлийн үед хуурамч гоёл чимэглэлүүд олширч, зарим нэг нь оригиналь үнэт эдлэлээс бараг ялгардаггүй. Тийм ч учраас олон хүн өндөр үнэ төлж, хуурамч үнэт эдлэл авч залилуулж байгаа билээ. Тэгвэл жинхэнэ болон хуурамч гоёл чимэглэл, үнэт эдлэлийг хэрхэн ялгах талаар зөвлөгөөнүүдийг хүргэж байна.

Алмазыг галын туршилтаар жинхэнэ эсэхийг шалгах

Алмазыг жинхэнэ эсвэл хуурамч эсэхийг тодорхойлох арга байдаг. Асаагуур асааж, галын дөлөн дээр алмазаа барьж 30-40 секунд байлгана. Дараа нь шууд хүйтэн усанд хийж шалгаарай. Хэрэв алмаз бутарч хагарвал энэ нь хуурамч, хэлбэрээ хадгалж байвал жинхэнэ гэсэн үг.

Алмаз руу үлээж шалгах

Алмаз руу үлээж шалгаж болох юм. Амандаа ойртуулж, халуун амьсгалаар үлээгээд цан нь хэр хурдан арилж байгааг анзаарах хэрэгтэй. Цан манан нь хурдан буюу тэр дороо арилвал жинхэнэ, удаж байж арилвал хуурамч гэдгийг батлах юм.

Металл зүйл аваад хаш чулууныхаа гадаргууг үрж үзээрэй

 

Хаш бол Хятадын соёлд түгээмэл хэрэглэгддэг чулуу бөгөөд маш үзэсгэлэнтэй. Тус чулууг ч хуурамчаар үйлдвэрлэх нь ихэссэн тул жинхэнэ эсэхийг шалгах аргууд гарч ирсэн. Жинхэнэ хаш чулуу нь маш хатуу бөгөөд амархан зурагддаггүй. Чулууг шалгахын тулд металл зүйл аваад гадаргуу дээр үрж, зураас гаргах гээд үзээрэй. Шууд зураас гараад ирвэл хуурамч, зурагдахгүй байвал жинхэнэ гэж итгэж болно.

Алт болон алмазыг аягатай усанд хийж үзнэ

Жинхэнэ алмаз өндөр нягтралтай байдаг. Жинхэнэ алт ч мөн адил. Тиймээс хэрэв та шалгахыг хүсвэл нэг аяга ус аваад очир алмааз эсвэл алтан эдлэлээ хийгээд үз. Хэрэв эдгээр нь жинхэнэ бол усанд шууд живнэ. Хөвөөд гараад ирвэл хуурамч гэдгийн илрэл.

Алт/мөнгөн эдлэлийг жинхэнэ эсэхийг ялгахдаа соронз ашиглана

Алт, мөнгө нь соронзон биш, харин бусад металлууд соронзон шинж чанартай байдаг. Таны алт/мөнгөн эд зүйлс жинхэнэ эсэхийг шалгахын тулд соронзоор татаад үзээрэй. Огт хөдлөхгүй байвал тус эд зүйлийг жинхэхэн алт, мөнгө гэж итгэж болох юм.

Мөнгөн эдлэлээс хүхрийн үнэр эсвэл ямар нэгэн металлын үнэр илэрч байгаа эсэхийг шалгаарай.

Хэрэв таны өмнө мөнгөн эдлэл байгаа бол эхлээд үнэртэж үзээрэй. Мөнгө үнэргүй байдаг тул жинхэнэ бол ямар нэгэн үнэр гарах ёсгүй. Харин тус эдлэлээс хүхэр болон бусад металлын үнэр гарч байвал хуурамч гэсэн үг.

Хаш чулуугаа гэрлийн доор бариад шалгаж үзээрэй.

Таны авч буй хаш чулуу жинхэнэ эсэхийг мэдэхийн тулд гэрлийн дор барьж, чулууны өнгийг шалгана уу. Хэрэв энэ нь жинхэнэ бол чулуун дээр өнгөний өөрчлөлт гарах ёстой. Харин огт хувирахгүй хэвээр байвал хуурамч.

Алтан эдлэл дээр хэдэн дусал цагаан цуу хийнэ.

Таны эд зүйл жинхэнэ алтаар хийгдсэн эсэхийг шалгахын тулд дээр нь хэдэн дусал цагаан цуу асгаж, хүлээх хэрэгтэй. Хэрэв тэр дороо өнгө нь өөрчлөгдөөд эхэлвэл хуурамч гэдгийн илрэл болно. Харин цууны нөлөөнд огт автахгүй тэр хэвээр байвал жинхэнэ гэдэгт итгээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!