Өөрөө ч анзааралгүй, байнгын стресст амьдарч байгааг илтгэх шинж тэмдгүүд

Та өөрийгөө аз жаргалтай амьдарч байгаа гэж бодож байна уу? Бүхнийг амжуулж, зохицуулж, өөрийгөө тун сайн байна гэж магтаж байна уу? Бүх зүйл болж бүтээд байгаа мэт, сайхан мэт дүр эсгэж, нүүрэндээ инээмсэглэл тодруулж, завгүй амьдарсаар та нэгэнт стресст орсон байж мэднэ. Таны биед юу болоод байгааг илэрхийлж, шинж тэмдгүүдийг илгээдэг. Энэ удаад хэтэрхий их стресстэй амьдарч байгаа үед биед илрэх шинж тэмдгүүдийг танилцуулж байна.

Шүдээ хавирах

Шүдээ хавирах хамгийн том шалтгаан нь стресс юм. Өдрийн цагаар эсвэл унтаж байхдаа өөрийн мэдэлгүйгээр шүдээ хавирах зуршилтай болчихдог. Өглөө сэрээд эрүү тань хөндүүр болсныг мэдэрдэг бол та шөнө нойрондоо шүдээ хавирдаг болж таарна.

Маш их хөлөрдөг

Хөлрөх нь олон шалтгааны улмаас үүсдэг: дасгал хийх, халууцах, дарамт мэдрэх үед. Харин та дасгал хийгээгүй байсан ч хөлөрч, бие тань таагүй оргидог бол сандралын шинж тэмдэг. Сандрал харин стресстэх үед мэдрэгдэнэ.

Үс их хэмжээгээр унах

Үс тань их хэмжээгээр унаж байгаа бол далд стрессийн шинж тэмдэг байж магадгүй юм. Сэтгэлийн хямрал нь үсний мөчлөгийн өсөлтийн үе шатыг тасалдуулж болно.

Нүүрээр батга гарах

Стрессээс болж нүүрэн дээр батга гарах хандлагатай байдаг. Сэтгэлийн тавгүй байдал, айдас түгшүүр, уур бухимдал мэдрэх нь нүүрэнд батга болон гарч ирдэг гэж ойлгож болно.

Байнга цангах

Хэрэв та ус уусан ч цангаад байвал сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарал хандуулах цаг болжээ. Урт хугацаанд стресст байх нь шүлсний булчирхайг хааж, ам хуурайшуулдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!