“The Models” шоу нэвтрүүлгийн ялагч үзэсгэлэнт Б.Халиун

“Mongolia’s Next Top Model 3″ буюу “The Models″ шоу нэвтрүүлгийн ялагчаар Б.Халиун (Hanna) тодорсон билээ. Тус шоу нэвтрүүлгийн ялагч 20 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртэж, Итали улсын Милан хотын загварын агентлагтай хамтран ажиллах юм.

400 гаруй оролцогчдоос сонгогдсон 16 үзэсгэлэнт модель болох хүсэлтэй охидтой гурван сар гарны хугацаанд өөрийн гоо үзэсгэлэн, ур чадвараараа өрсөлдөн ийнхүү ялагчаа тодруулсан юм.

Б.Халиун одоо 21 настай бөгөөд СЭЗИС-д Эдийн засгийн чиглэлээр суралцдаг аж.

Тэрээр “U models Agency” агентлагт 4 жил ажиллажээ. Мөн 32 дахь удаагийн “Goyol 2020” наадмын шилдэг оролцогч юм.

Б.Халиун нь “Asia Model Festival face of Mongolia 2020” наадамд оролцож “Face of asia”-д оролцох эрхийг авсан таван моделийн нэг юм. Мөн ADRA рок хамтлагийн “Зүрхний өвчин” дууны клипэнд тоглосон байна.

Ингээд үзэсгэлэнт бүсгүйн сүүлийн үеийн зургуудаас хүргэе.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!