Түүхэн дэх агуу хүмүүсийн үр удам болох 15 алдартан

Алдартнууд болон бусад хүмүүсийн ген гэх зэрэг түүхийн олон зүйлсийг судалдаг судалгааны компаниуд байдаг. Эдгээр компаниуд алдартнуудын генийг судалснаар тэднийг ямар хүмүүстэй холбоотойг тогтоосон бөгөөд хачирхалтай нь тэдний ихэнх нь түүхэн дэх агуу хүмүүс байв.

1. Бейонсе Ноулес Хатан хаан II Элизабетын 25 дахь үеийн удам юм.

Та түүнийг хатан хааны цусан төрлийн хүн гэдгийг мэдээгүй байх. Гэхдээ тэр хатан хаан Елизабетагийн 25 дахь үеийн удам юм.

2. Анжелина Жоли Францын хаан II Филипптэй цусан төрлийн холбоотой.

Францын хаан II Филипп 1180-1223 онд төр барьж байсан бөгөөд улсдаа санхүүгийн тогтвортой байдлыг авчирсан гэдгээрээ алдартай. Харин Жүжигчин Анжелина Жоли Филиппийн үр удам гэдгийг баталсан судалгаа байдаг бөгөөд хачирхалтай нь Жолли 2004 онд “Александр” кинонд Хатан хаан Олимпийн дүрд тоглосон ба тухайн кино нь II Филиппийн үеийг харуулсан түүхэн кино байсан юм.

3. Брэд Питт Английн хаан II Хенригийн удмын хүн юм.

Брэд Питт ч бас хааны удмын хүн бөгөөд 1154 оноос 1189 онд нас барах хүртлээ Английг захирч байсан II хаан Хенригээс улбаатайг түүний ген нотолж өгсөн юм.

4. Жэйн Остин бол Анна Канцлерын авга эгч юм.

1995 онд Анна Канцлер Жэйн Остений “Бахархал ба өрөөсгөл” гэх BBC-ийн мини цуврал кинонд Каролайн Бинглийн дүрд тоглосон. Гэхдээ тэр Жэйн Остинтэй илүү гүнзгий холбоотой бөгөөд Жэйн Остин түүний 8 дахь үеийн авга эгч нь юм.

5. Х.Х.Асквит бол Хелена Бонхам Картерын элэнц өвөө юм.

Хелена Бонхам Картер бол нэр хүндтэй гэр бүлээс гаралтай бүсгүй бөгөөд 1908-1916 онд Их Британийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан Херберт Хенри Асквит бол түүний эцгийн элэнц өвөө юм.

6. Харри Ллойд Чарльз Диккенсийн үр удам юм.

“Хаан ширээний тоглоом” киноны Висерис Таргариены дүрийг бүтээсэн Харри Ллойд бол алдарт зохиолч Чарльз Диккенсийн гуч бөгөөд Ллойдын ээж Марион Диккенсийн долоо дахь хүүхэд байв.

7. Бенедикт Камбербэтч III Ричард хааны 16 дахь үеийн цусан төрөлтөн юм.

Генийн судалгаагаар Бенедикт Камбербэтч нь 1452-1485 онд Английг захирч байсан III Ричард хаантай цусан төрлийн холбоотой бөгөөд түүний 16 дахь үеийн төрөл хэмээх дүгнэлт гарчээ.

8. Английн хаан I Хенри бол Сигурни Уиверын өвөг дээдэс юм.

Английн хаадын үеэс угсаатай олон алдартнууд байдаг бололтой. 1100 оноос 1135 онд нас барах хүртлээ хаан ширээнд суусан I Хенри хаан жүжигчин Сигурни Уиверийн өвөг дээдэс бөгөөд Сигурни түүний 24 дэх үеийн цусан төрөлтөн юм.

9. Жейк Жилленхол хаан III Эдвардтай холбоотой.

Хаан III Эдвард 1312-1377 онуудад Английг захирч байсан бөгөөд дайн тулаанд ялалт байгуулж ард иргэддээ маш их өршөөл үзүүлж чаддаг гайхалтай хаан гэдгээрээ алдартай байсан. Мөн тэрээр Мэгги, Жейк Жилленхолийн өвөг дээдэс юм.

10. Меган Маркл Уильям Шекспиртэй холбоотой.

Меган Маркл Сассексийн гүн Харри хунтайжтай гэрлэснээрээ Их Британийн хааны гэр бүлийн нэг болсон. Гэхдээ тэр агуу жүжгийн зохиолч Уильям Шекспиртэй цусан төрлийн холбоотой бөгөөд түүний тав дахь үеийн төрөл юм.

11. Оззи Осборн II Николас хаантай холбоотой.

ДНХ нь маш олон гайхалтай зүйлийн баталгаа юм. Эрдэмтэд дуучныг зөвхөн неандерталь хүний удам биш, Жесси Жеймсийн хамаатан гэж үздэг. Гэвч тэрээр хувьсгалын үеэр гэр бүлээ бүхэлд нь устгасан Оросын сүүлчийн хаан II Николастай холбоотой юм.

12. Кэри Элвес бол харамч гэдгээрээ алдартай байсан Жон Элвесийн удам юм.

Жүжигчин Кэри Элвесийг Жон Элвэстэй цусан төрлийн холбоотой гэх судалгаа гарсан бөгөөд түүний ген энэ судалгааны баталгаа юм.

13. Эгч дүүс Дешанел Францын IV Луистэй холбоотой.

Zooey, Emily Deschanel нар хоёулаа Холливудын алдартай одод бөгөөд тэд 936-954 онд Францыг захирч байсан хаан IV Людовикийн үр удам юм.

14. Андерсон Купер бол Корнелиус Вандербилтийн гуч хүү юм.

Андерсон Купер нь АНУ-ын төрийн сангаас ч илүү баян байсан усан тээвэр, төмөр замын магнат Корнелиус Вандербилтын гуч хүү юм. Түүний ээж Глория Вандербилт нь Корнелиусын ач охин байсан юм.

15. Роберт Паттинсон бол Владийн удмын хүү юм.

Роберт Паттинсон “Бүрэнхий” цувралд цус сорогч Эдвард Каллены дүрд тоглосон ч бодит амьдрал дээр “Дракула”-тай цусан төрлийн холбоотой байдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!