Үүнийг хэрэглээд үе мөчний өвчнөө эмчилж, таягнаасаа салсан эгчийг би танина. Одоо бүр яг л залуу хүүхэд шиг алхаж гүйдэг болсон!

Хүний амьдралд өвчин зовлон гэдэг хэлж бус хийсч ирдэг жамтай. Үүний адилаар үе мөчний өвчтэй болсон нэгэн эгчийг би эчнээ таньдаг юм. Таяг тулж, хэзээний эмээ шиг тонгойж явдаг түүнийг хараад амьдрал яасан ч их хатуурхаа вэ дээ хэмээн сэтгэл шаналдаг байсан сан.

Дөнгөж 50 гарч яваа тэр эгчийг харсан хэн бүхэн эмээ хэмээн дуудна. Эгч ч үүндээ дассан мэт инээмсэглэх боловч, түүний гунигт харцнаас зовлон зүдгүүр нь илт харагдана. Харин би тэндээс нүүж явснаас хойш хэдэн жилийн дараа нутагтаа эргэн ирэхэд тэр эгч улам бүр залуужиж, таягаа хүртэл хаяж, хүүхдүүдтэйгээ хөөцөлдөөд гүйж байх юм.

Би нүдэндээ итгэж үл ядаад юу болсныг асуухад, эгч өөрийн үе мөчний өвчнөө эмчилсэн түүхээ надад хуваалцсан. Түүний надад дуулгасан арга дэндүү энгийн боловч үр дүнтэй байх аж. Тийм ч учраас би та бүхэндээ хуваалцахаар шийдсэн юм.

Хэрэг болох зүйлс:

  • Аспирин – 10 ширхэг
  • Зөгийн бал – 200 гр

Аспиринаа нухаж, зөгийн балтайгаа холиорой. Үүнийгээ шилэн саванд хийж,  дулаан газар 10 хоног хадгална.

Бэлтгэсэн бэлдмэлээ өвдгөндөө түрхэж, бага зэрэг иллэг хийгээд даавуугаар боож дулаалаад жин тавьна. 20-30 минутын дараа авч, тайван унтаарай. Тэр оройдоо л гэхэд үе мөчний өвчин намдаж, үл зовиурлана. Цаашлаад тус аргыг хэрэглэх тусам өвдөг, үе мөчөөр өвдөхөө больж, алхаж явахад ч хүндрэл үүсэхээ болих юм. Та энэхүү аргыг хэрэглэхийн хажуугаар үе мөчний өвчин анагаах дасгал хийж байхаа мартуузай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!