Мэргэжлийн кино шүүмжлэгчид л анзаарч чадах “Титаник” киноны 10 алдаа

Алдарт “Титаник” кино хамгийн анх 24 жилийн өмнө дэлгэцнээ гарсан ч одоог хүртэл хит хэвээрээ, кино урлагийн салбарын нэрийн хуудас болсон гайхалтай бүтээл юм. Уг бүтээл нь алдартай сайн кино хэдий ч хэд хэдэн жижиг алдаанууд байгааг гярхай үзэгчид ил болгосон байна.

Бид Жеймс Камероны жинхэнэ шүтэн бишрэгчдэд ч анзаарахад бэрх алдаануудын шинэ жагсаалтыг танд хүргэж байна.

1. Алга болж буй олон түмэн.

Киноны эхэнд бид хайртай хүмүүстэйгээ салах ёс гүйцэтгэхээр цугларч, Титаник хөлөг хөдлөхийг харж буй олон мянган хүмүүсийг хардаг. Гэсэн хэдий ч Жек болон түүний найз Фабрицио хоёр азын тасалбар хожихын тулд хөзөр тоглож буй үзэгдлийн үеэр бид цонхоор тэнд цугларсан хүмүүс бүгд алга болсон, зөвхөн хөлөг онгоц байгааг харж болно. Тэд бүгд хаашаа алга болсон бэ?

Үүнийг бид мэдэхгүй ч Жек, Фабрицио хоёр шинэ адал явдалдаа орохоор асар том хөлөг онгоцонд суух үед эхний үзэгдлийн адил олон хүн бужигнаж байдаг.

2. Жекын дурьдсан нуур огт байгаагүй.

Жек Роузийг Атлантын далайн хүйтэн ус руу үсрэхийг болиулахаар ятгахдаа Висота нуур дахь загас агнуурын тухай дурсдаг. Гэсэн хэдий ч түүний яриад байгаа нуур нь хиймэл юм. Мөн үүнтэй төстэй зүйл Санта Моника галзуу хулгана дээр тохиолдсон бөгөөд Жек Роузыг авч явахаар амласан боловч уг галзуу хулгана нь 1916 он хүртэл баригдаагүй байсан юм.

3. Усан онгоцны нум өөрчлөгдсөн байдаг.

Бидний хожим олж мэдсэнээр киноны зураг авалтад ложистик болон дизайны нэлээд олон асуудал байсан. Үүний нэг жишээ бол янз бүрийн үзэгдэлд усан онгоцны нум хэрхэн өөрчлөгдсөн байдал юм. Жек ганцаараа далайг ажиж буй үзэгдэл болон Жек Роуз хоёрын гайхалтай романтик агшин буюу далайн гахайнууд үсрэхийг сэтгэл догдлон харж байгаа үзэгдэл дээр гарч буй нум өөр байдаг.

4. Роузийн хумсны урт нь киноны үзэгдэл болгонд өөрчлөгддөг.

Киноны зураг авалт хэдэн сар үргэлжилсэн тул Кейт Уинслетийн хумсны урт өөрчлөгдөх нь ерөнхийдөө хэвийн үзэгдэл юм. Гэсэн хэдий ч уг кинонд хэдхэн хоногийн хугацааг харуулсан бөгөөд зарим үзэгдлээс бид түүний хумс богинохон харагдаж, хэсэг хугацааны дараа эрс өөрчлөгдөж байгааг харж болно.

5. Жекийн өмдний мөрөвчний алдаа.

Нэгэн үзэгдэлд бид Жекийн өмдний мөрөвчийг тод харж, дараагийн удаа Роуз түүнийг суллах гэж байхад нь өмдний мөр нь алга болсон байгааг харж болно. Мөн үүнтэй ижил зүйл бусад үзэгдэлд хэд хэдэн удаа тохиолддог.

6. Жекийн үс нь өөрөө самнагдсан мэт хэвэнд ордог.

Өөр нэг хачирхалтай зүйл бол нэг үзэгдэлд гарах Жекийн үсний засалт юм. Бяцхан Коратай бүжиглэсний дараа Жек ширээ рүү буцаж ирэхэд Роуз түүнийг хүлээж байна. Гэсэн хэдий ч та түүний хэсэг хормын дараа үсээ гельдэж самнасан байхыг харах болно.

7. Зургийн шугам нь ижил биш

Жек Роузийг зурдаг хэсэг хүмүүсийн зүрх сэтгэлийг уяраасан үзэгдлүүдийн нэг юм. Гэвч энэ үзэгдэлд нэлээд том алдаа байгааг та одоо анзаарч харах болно. Жекийн зурсан эхний зураас нь нэлээд зузаан боловч бидэнд зургийг дахин үзүүлэхэд уг ул мөр юу ч үгүй ч алга болсон байгааг харж болно.

8. Ид шидээр алга болдог хавтас.

Зураг авалтын өөр нэг том алдаа нь Роузийн сүйт залуу Кал хүрэн хавтсанд хийсэн зургийг харж буй үзэгдэл юм. Үүнийг авангуутаа тэр маш ихээр уурлаж, яг тэр мөчид урж хаяхыг хичээдэг. Хамгийн хачирхалтай нь хавтас алга болдог бөгөөд Калийн гарт зөвхөн үрчийсэн цаас л харагддаг.

9. Хаалганы шилэн дээрх зураглаачийн тусгал.

1997 онд уг киноны зураг авалтад одоогийнх шиг техник технологи хөгжөөгүй байсан. Кино зураг авалтад жүжигчдийг өөр өөр өнцгөөс харуулахын тулд хэд хэдэн зураглаачид шаардлагатай болдог байв. Тэдний нэг нь Титаникийн нэг хаалганы шилний тусгалаас харагдаж байна.

10. Киноны туршид утааны яндан бас өөрчлөгддөг.

Хашлага, нум шиг утааны яндан ч гэсэн гэнэт өөрчлөгддөж байгааг та анзаарах болно. Киноны эхэнд усан онгоц живж эхлэх үед яндангийн хэлбэр нь бидний харж байгаагаас өөр байгаа юм. Мэдээж үзэгдэл бүрийн нарийн ширийн зүйлийг засах нь маш төвөгтэй бөгөөд асар их зардал шаарддаг байсан байх.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!