Үргэлж өөгүй харагдахын тулд хувцас, дагалдах хэрэгслийг хэрхэн хослуулах тухай 9 энгийн зөвлөгөө

Үнэт эдлэл, малгай, цүнхнээс эхлээд ороолт, бүс, гутал гэхчлэн хувцаслалтыг улам бүр чимэглэж, гоёмсог болгож өгдөг туслах хэрэгслүүд байдаг. Гэхдээ эдгээрийг хэрхэн хослуулах вэ гэдэг л хамгийн чухал. Яг энэ талаар тун ч хэрэгтэй чухал зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ.

Хувцаслалтандаа тохирсон бүс сонгох

Зөв тохирсон бүс зүүснээр таны хувцаслалт илүү дэгжин, бие галбир илүү сайхан харагддаг. Жижиг биетэй, намхан бүсгүйчүүд монохром нарийн бүс зүүх хэрэгтэй. Харин өргөн бүс нь өндөр, махлаг бүсгүйчүүдэд сайхан зохино. Мөн өргөн бүсийг хээтэй хувцастай тохируулан зүүх боломжтой.

Хэтэрхий нарийн бүс нь цулгуй хувцсан дээр сайхан зохицох ч, хээтэй эрээн хувцсанд уусч онцгүй харагдана. Өргөн бүс нь комбинезон, даашинзтай маш сайн зохицдог бөгөөд цамц, хүрмэн дээр зүүхэд ч мөн тохиромжтой. Гэхдээ хэтэрхий өргөн бүс зүүж, галбираа алдагдуулахаас сэргийлээрэй. Дунд зэргийн өргөнтэй бүс таны хамгийн сайн туслах байх болно.

Гутлаа банзлаасаа хамаарч сонгох

Өмсөж буй банзал богино байх тусам намхан ултай гутал өмсөх хэрэгтэй. Мини юбка өмссөн бол пүүз, кет, балерина, намхан ултай гутал зэрэгтэй хослуулж өмсөөрэй. Харин урт банзал өмссөн бол хүссэн өндөр өсгийтэй хослуулан өмсөж болох юм.

Асуудалтай хэсгээ нуухын тулд гоёл чимэглэл ашигла

Хэрэв та бариу банзал өмсчихсөн, гэсэн ч бага зэрэг гэдэстэй бол, гоёмсог ороолт, гоёл чимэглэл зэргийг зүүж, хүмүүсийн анхаарлыг сарниулж, царай төрх рүүгээ татаж болох юм. Мөн та хэвлий хэсгээрээ зузаан, сайхан бэлхүүстэй нэгэн биш бол, чимэглэл ихтэй, хүмүүсийн анхаарал татах өнгөлөг банзал өмсөх гэсний хэрэггүй.

Дагалдах хэрэгслийг тохируулж зүүх хамгийн чухал

Дагалдах хэрэгсэл, гоёл чимэглэл зүүж болно. Гэхдээ хэмжээ хязгаарыг нь хэтрүүлж болохгүй. Ороолт зүүсэн бол бусад чимэглэлээ багасгах хэрэгтэй. Та нэг нэг гэсэн дүрмийг баримтлаарай. Ороолт + хүзүүний зүүлт эсвэл ороолт + сүр ихтэй ээмэг.

Ороолтыг өөр өөрөөр зүүж ашиглах

Ороолтыг зөвхөн хүзүүндээ зүүх хэрэггүй. Хувцаслалтаа ороолтоор загварчлах арга замууд олон болохоор төрөл бүрээр туршиж үзээрэй.

Өндөр харагдахыг хүсч байвал нүсэр цүнх үүрч болохгүй

Бидний ихэнх нь цүнх худалдаж авахдаа гоёмсог загвар, хэлбэрт анхаарлаа хандуулж, хэмжээг нь төдийлөн тоодоггүй.

  • Жижиг биетэй эмэгтэйчүүд богино болон дунд зэргийн урт оосортой жижгэвтэр хэмжээтэй цүнх сонгоход тохиромжтой. Өргөн эсвэл том цүнх нь таныг улам бүр жижиг, намхан харагдуулна.

  • Өндөр эмэгтэйчүүд нь биед наалдахгүй хайрцаг хэлбэртэй цүнх үүрч болохгүй. Мөн жижиг цүнх ч гэсэн үүрэх гэсний хэрэггүй. Энэ нь таныг аварга биет шиг л харагдуулна. Хэлбэр нь амархан өөрчлөгдөж болох мөрөн дээрээ шууд үүрдэг цүнхнүүд илүүтэй тохирно.
  • Том биетэй, махлаг бүсгүйчүүдийн тухайд маш жижиг юмуу том нэвсгэр цүнхний оронд дунд зэргийн хэмжээтэй цүнхийг сонгох хэрэгтэй.

Гутлын өнгийг цүнхтэй хослуулахаас зайлсхий

Хэрэв та илүү орчин үеийн харагдахыг хүсч байвал цүнх болон гуталны өнгөө хослуулах хуучинсаг аргаас татгалзаарай. Хар гутал, хар цүнх зүүхэд буруудах зүйлгүй ч, бусад өнгөний тухайд бодож үзэх хэрэгтэй. Гутал цүнхний өнгөө тохируулах гэсний оронд гутлаа цаг, ээмэг, зүүлт гэхчлэн жижиг чимэглэлтэй өнгийг нь тохируулж байгаарай.

 

Малгайгаа хувцсандаа тохируулах

Нүүр болон биеийн харьцаанаас хамаарч малгайгаа сонгох нь чухал.

  • Хэрэв дугуй нүүртэй бол саравчтай, урагш гарсан хэсэгтэй малгай сонгож өмсөөрэй. fedora, beret, саравчтай малгай зэрэг таны сонголт байж болно.
  • Дөрвөлжин нүүртэй эмэгтэйчүүд нүүрээ зөөлрүүлэхийн тулд ширүүн шугамгүй дугуй, далбагар малгай сонгох хэрэгтэй.
  • Хэрэв таны нүүр урт бол өргөн хүрээтэй малгай, саравчтай малгай зэргийг өмсөж болно.
  • Зууван царайтай бүсгүйчүүдэд бүх төрлийн малгай сайхан зохидог.

Өнгө өнгийн трико, оймсоор дүр төрхөө илүү дэгжин болгож болно.

Өнгө өнгийн трико болон оймс өмсөж, дүр төрхөө илүү гоёмсог болгож болох юм. Загварлаг, өөртөө итгэлтэй харагдах үүднээс трико, оймсноос битгий татгалзаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!