Өдөр бүр үзэмний шүүс уувал ийм л гайхалтай нөлөө үзүүлнэ!

Үзэмний шүүс нь хүний алдагдаж буй калийг нөхөх онцгой ач тустай. Эм ихээр хэрэглэх үед хүн калиа их алдаж шөрмөс татах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Ийм үед үзэмний шүүс уугаарай. Үзэмний шүүс нь калиас гадна тэжээллэг бодис, амин дэм, витаминаар баялаг юм. Тиймээс энэхүү шим тэжээлийг нь алдагдуулахгүйн тулд буцалсан халуун усанд хийгээд хандалж уух хэрэгтэй. Ихэнх хүмүүс устай хамт буцалгаж хэрэглэдэг. Ингэснээр хамаг шим нь тэжээл нь алдагддаг.

Байгалийн аргаар наранд хатаасан үзмэнд хүний биед амархан шингэдэг ургамлын гаралтай сахар, кали, антиоксидант, хоол тэжээлийг шингээх файбер зэрэг бодисоор баялаг байдаг гэдэг нь эрдэмтэдийн судалгаагаар тогтоогдсон байна.

1. Байгалийн, ургамлын гаралтай глюкоз нь хүний бүед хамгийн чухал шим тэжээл, энерги өгдөг.

2. Кали, магнигаар ихээхэн баялаг байдаг нь цусны даралтыг хэвийн хэмжээнд байлгахад тустай. Үзэм давс хамгийн багатай калигаар их байлаг тул зүрхний эрүүл мэндэд хамгийн тохиромжтой.

3. Үзэмний ургамлын гаралтай файбер нь хоол тэжээлийн боловсруулах систем, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг ихээхэн дэмждэг. Үзэм нь усан үзэмтэй нэгэн адил дарсны хүчлийг агуулдаг тул хоол тэжээлийн шингээлт, ялгаралт, нарийн гэдэс, бүдүүн гэдэсний үйл ажиллагаанд сайн байдаг.

4. Антиоксидант нь зүрхний шигдээс, хорт хавдарын эрсдлийг бууруулна.

5. Өлссөн үедээ их хэмжээний хоол идэхээсээ илүү бага зэргийн хатаасан жимсийг хөнгөн зууш маягаар хэрэглэснээр хэтрүүлж идэх , илүүдэл жинтэй тэмцэхэд тус нэмэр болдог. Энэ аргыг Холливудын жүжигчдээс эхлэн алдартай хүмүүс, энгийн хүмүүс өргөн хэрэглэдэг. Түүнчлэн үзэмийг холесторин багасгах зорилгоор өргөн хэрэглэж үр дүнд хүрч байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!