Бусдаас тэс өөр өвөрмөц төрхтэй алдартай одууд

Холивудад бүх зүйл гадаад төрхтэй холбоотой байдаг нь нууц биш юм. Бид сэтгүүл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гоо сайхны стандартын талаар олон мэдэээлэлтэй танилцдаг ч ихэвчлэн хуурамч фотошоптой зургуудыг л хардаг. Мэдээж хэрэг бүх хүн төгс байдаггүй мөн бүгд адил төрдөггүй. Тиймээс алдартнуудад ч гэсэн бидэнтэй адил өвөрмөц шинж чанарууд, дутагдалтай талууд цөөнгүй байдаг ажээ.

1. Харри Стайлс – 4 хөхний толгой

Хачирхалтай нь алдарт дуучин Харри Стайлс 4 хөхний толгойтой. Тэрээр 2017 онд Челси Хэндлерт өгсөн ярилцлагадаа өөрийн хөхний толгойны талаар дурджээ. Хүний бие хөгжлийнхөө явцад эд эсүүд нь хөхний доорх эдүүдтэй холбогдсоноор хөхний толгой үүсдэг бөгөөд зарим хүмүүсийн хөхний хэсэгт дахин толгой үүсэх нь хэвийн л үзэгдэл юм.

2. Элизабет Тейлор – нил ягаан өнгийн нүд, нэмэлт эгнээтэй сормуус

Элизабет Тейлор төрөлхийн хоёр эгнээ өтгөн сормуустай төрсөн байна. Хэрэв та түүний зургийг ойроос харвал өөр нэг өвөрмөц шинж чанар буюу нил ягаан өнгийн нүдтэй болохыг анзаарна. Тэрээр төрөх үедээ л ийм өнгийн нүдтэй байсан бөгөөд FOXC2 генийн мутаци хэмээн оношлогдож байжээ. Гэвч энэхүү байгалийн төрх нь түүнийг илүү үзэсгэлэнтэй харагдуулдаг байсан юм.

3. Даниэла Руа – өөр өнгөтэй нүд

Америк-Португалийн жүжигчин, найруулагч Даниэла Руа нь маш өвөрмөц төрхтэй. Тэрээр Esquire сэтгүүлд өгсөн ярилцлагадаа 2 өөр өнгийн нүдтэй гэдгээ дурдсан бөгөөд энэ онцлог нь түүнийг маш бардам гайхалтай харагдуулдаг.

4. Винни Харлоу – төрөлхийн цоохор арьс

Ямайк-Канадын загвар өмсөгч Винни Харлоу 2011 онд витилиго буюу ийм төрлийн цоохор арьстай хүмүүст хандан энэ бол ичих шалтгаан биш хэмээн ярьж буй бичлэгээ YouTube дээр байрлуулж байжээ.

Энэхүү өвчин нь 100 хүн тутмын нэгд нь тохиолддог аутоиммун өвчин юм. Витилиго нь дархлааны тогтолцооны өөрчлөлтөөс үүдэлтэй бөгөөд пигмент үүсгэх үүрэгтэй эсүүд устсанаар арьсны өөрчлөлтүүд үүсдэг байна. Гэсэн ч Винни үзэсгэлэнгоо төрхөөрөө одоо ч загварын ертөнцийг чимсээр байгаа юм.

5. Сиал – нүүрний сорви

Бидний биеийн зарим онцлогууд дутагдал гэхээсээ илүү биднийг чимж өгдөг бөгөөд Сиалийн сорви үүний нэг баталгаа юм. Түүний энэ хачирхалтай сорвины яаж үүссэн түүхийг олон хүн сонирхдог ч энэ нь эрүүл мэндийн шалтгааны улмаас үүссэн аж.

Түүний энэ сорви нь чонон хөрвөс гэх арьсны өвчинтэй холбоотой бөгөөд энэ өвчин нь арьс гөвдрүүтэж улмаар сорви үүсгэдэг байна. Гэсэн ч энэ нь түүний карьерт илүү сайнаар нөлөөлсөн нь лавтай.

6. Гатен Матараззо – ясны өвчин

Netflix-ийн “Stranger Things” цувралын өхөөрдөм жүжигчин болох Гатен Матараззо нь өсөлтийн хөгжлийн гажиг буюу удамшлын ясны эмгэгтэй. Гатены хувьд хэт олон шүдтэй бөгөөд ийм нөхцөл байдалтай амьдрах ямар байдгийг өөрийн Instagram дээрээ хуваалцдаг ч юмсыг үргэлж гэгээлэгээр хардаг байна.

7. Камерон Диаз – улаан толбо

Камерон Диазийн нүүрний зарим хэсэгт төрөлхийн улаан толбонууд байдаг. Энэхүү өвчнийг rosacea гэдэг бөгөөд хацар, хамар, эрүү, духны хэсэгт улайлттай болдог. Үүнийг бүрэн эмчлэх боломжгүй ч хянах боломжтой юм.

Тэрээр “Parade Magazine” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа маш эмзэг арьстай гэдгээ ярьж байжээ.

8. Жоржиа Мэй Жаггер – зайтай шүд

Rolling Stones хамтлагийн гоцлол дуучин Мик Жаггерын охин, загвар өмсөгч Жоржиа Мэй Жаггер маш өвөрмөц инээмсэглэлтэй. Тэрээр анагаах ухаанд диастема гэж нэрлэгддэг төрөлхийн зайтай шүдтэй юм.

Энэ эмгэг нь олон хүчин зүйлээс шалтгаалж болно. Тухайлбал, эрүүний ястай холбоотой эсвэл бага насны зуршил зэрэг нөлөөлдөг бөгөөд эдгээр нь шүдний зай томрох шалтгаан болдог байна.

9. Хоакин Феникс – сэтэрхий уруул

Хоакин Феникс бол жүжиглэх ур чадвараараа болон амьтны эрхийн төлөө тэмцэгч гэдгээрээ алдартай. Мөн түүнийг илүү онцгой болгодог өвөрмөц зүйл нь дээд уруул дээрх сорви юм. Энэ нь BMP4 генийн мутацаас шалтгаалан үүсдэг бөгөөд жүжигчний сорви ямар нэгэн зүйлд гэмтсэнээс үүсээгүй аж.

10. Энди Гарсиа – сиамын ихэртэй төрсөн

Америкийн жүжигчин Энди Гарсиа нэгэн ер бусын түүхтэй. Одоо та түүн рүү харвал ер бусын зүйл огт анзаарагдахгүй. Гэвч тэрээр анх төрөхдөө мөрөөрөө наалдсан, нийлмэл ихэртэй төржээ. Харин нийлсэн хэсэг нь теннисний бөмбөгний хэмжээтэй байсан тул төрөх үед нь мэс заслын аргаар авч байсан гэнэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!