Гадаадад амьдардаг Монгол хосуудын хөтлөдөг 6 влог

Гадаадад амьдардаг цөөнгүй хосууд влог хөтлөн явуулах болжээ. Эдгээрээс үзэгчдэд хамгийн их танигдаад буй 6 хосыг онцолж байна. Тэднийг “subscribe” хийгээд, сонирхолтой бичлэгүүдийг нь үзээрэй.

1. The Mongolian Family

Гэр бүлээрээ влог хийн олонд танигдсан хамгийн анхны монгол хос гэхэд хилстэхгүй. АНУ-д амьдардаг Тэмүүжин, Марлаа хоёрын хөтлөн явуулдаг хөгжилтэй, дурсамжтай влог бичлэгүүд танд таалагдах нь гарцаагүй. Марлаа нүүр будалтын артист бөгөөд түүний бие даасан бичлэгүүд ч маш үр өгөөжтэй. АНУ-ын тухай, тэнд ажиллаж амьдрахад анхаарах зүйлс, шинэ технологийн тухай мэдээлэл гээд тэд таныг уйдаахгүй. Бяцхан охин Нарагийн өхөөрдөм төрх бичлэгийг бүр ч “хайр татам” болгоно гээч!

2. T+D=Love

Швед улсад амьдардаг Түвшөө, Дөлгөөн нарын гэрэл цацруулсан, хайр түгээсэн бичлэгүүдийг та хараахан үзэж амжаагүй бол заавал үзээрэй. Видеогоо тун чадварлаг эвлүүлж, ухрааж, эффект оруулдаг тул үнэхээр хөгжилтэй. “Positive Mongolia”-ийн гадаадад хэрхэн суралцах, гадаад хэл эзэмшихэд туслах зөвлөгөө ч сонирхолтой.

3. DamisUna B

Залуу хосын гадаадад аялаж буй бичлэг, сонирхолтой адал явдлууд, хөгжилтэй эвлүүлгүүд үнэхээр “хайр татам”. Та тэдний бичлэгийг үзсэний дараа хайртай хүнтэйгээ хамт аялах, залуу насыг мэдрэхийг эрхгүй хүсэх болно.

4. Mongolian in The City

Чех улсад амьдардаг хосын хөтлөн явуулдаг влог. Европын орнуудаар аялсан бичлэгүүд нь сонирхолтойгоос гадна та ч бас аялахаар төлөвлөж байгаа бол аялалд тань зөвлөгөө ч болж болох юм. Хамгийн сүүлд л гэхэд Ромоор аялан, гайхалтай музейгээр зочилсныг үзээрэй.

5. The Mongolian Couple

Монголоор, олон улсаар аялсан бичлэгүүдтэй залуу хосын влогоор зочлоорой. Мөн онлайнаар онгоцны тийз авах гэхчлэн зөвлөгөөг ч цаашид хийнэ гэсэн. Жэжү арлаар аялсан бичлэгийг нь хараад өөрийн эрхгүй тээшээ баглаад явахыг хүсэх вий.

6. GalZul

АНУ-ын Санфранциско, Калифорни хотод амьдардаг хосын өдөр тутмын амьдралын хөгжилтэй мөчүүд, АНУ-д л харж болох дүр зургуудыг тэдний влогоос тольдоорой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!