Нүүрний хэлбэр бүрт тохирох үс засалтууд: Үсчид энэ талаар бараг л мэддэггүй

Хүн хүний нүүрний хэлбэр өөр байдаг. Мэдээж бүгд өөр өөрийн гэсэн давуу болон сул талтай. Харин тэр давуу талыг нь тодруулж, сул талыг нь халхлахын тулд зөв үс засалтыг сонгох нь чухал билээ. Алдартай одуудын нүүрний хэлбэр болон үс засалт дээр харьцуулалт хийж, ямар хэлбэртэй нүүрэнд ямар төрлийн үс засалт тохирох тухай зөвлөгөөг та бүхэндээ хүргэж байна.

Селена Гомез

Дугуй нүүртэй хүмүүст урт, бага зэрэг долгионтой үс сайхан зохидог. Мөн таныг илүү ялдам, үзэссгэлэнтэй харагдуулна.

Хэйли Бибер

Эрүү, шанаагаа зөөлөн харагдуулахыг хүсч байвал дунд зэргийн урттай үс хамгийн зөв сонголт болно.

Хилари Сванк

Урт нүүрээ илүү өргөн, бас богино харагдуулахын тулд үсээ ороож, долгионтой болгох хэрэгтэй.

Ванесса Хадженс

Алмазан хэлбэрийн нүүрний зорилго нь таны гоёмсог шинж чанаруудыг тэнцвэржүүлэхээс илүүтэйгээр тодотгох явдал юм. Тиймээс богино шулуун үс хамгийн сайхан зохино.

Оливия Уайлд

Дөрвөлжин нүүрний хувьд нүүрнийхээ шугамыг зөөлрүүлэхийн тулд урт бас чёлктай үсийг сонгож болно.

Жиннифер Гүүдвин

Богино пикси тайралт нь нүүрийг уртасгаж, илүү зууван харагдуулж, зөөлөн төрхийг хурц болгож өөрчилдөг. Дугуй нүүртэй хүмүүс ямагт хүүхэд шиг, өхөөрдөм харагддаг ч, энэ төрхийг хүсэхгүй байгаа бол үс засалтаараа өөрчилж болох юм.

Риз Уизерспун

Зүрхэн хэлбэртэй нүүрний тухайд духнаасаа хүмүүсийн харцыг салгах ёстой. Иймд урт долгионтой үс нэгээхэн сонголт байж болно.

Кортни Кардашиан

Үсээ голоор нь биш хажуу хэсгээр хувааж байгаарай. Таныг гайхалтай харагдуулах болно.

Сара Жессика Паркер

Үсээ бүгдийг нь хойш нь авч боох нь таны нүүрийг улам бүр урт харагдуулна. Үүнээс зайлсхийхийн тулд сул тавиад үзээрэй.

Бейонсе

Зууван хэлбэрийн нүүртэй бол үсээ боохоос бүү эмээ. Төрөл бүрийн гоёж, дээш боож чимэглээрэй.

Белла Хадид

Гвинет Пэлтроу

Үсээ урт хэвээр байлгахыг хүсч байвал шулуун болгоорой.

Лив Тайлер

Урт нүүрний хувьд үүнийг тэнцвэржүүлэх нь чухал бөгөөд буржгар үс нь төгс тохирох болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!