Гэрлэлтээ цуцлуулсны дараа дотно найзууд болсон 15 алдартай хос

Бүх гэрлэлт үүрд үргэлжлэх албагүй, гэхдээ салалт гэдэг нь эцсийнх байх ёстой гэсэн үг биш юм. Зарим алдартай хосууд хэдий хоёр тийш болсон ч найзууд хэвээр үлдэхээр шийджээ. Хамтдаа амьдрахад хэцүү байсан ч зүгээр л эвтэй бөгөөд хол байхаар шийдсэн алдартай хосуудыг онцлон хүргэж байна.

1. Деми Мур, Брюс Уиллис

Хэдийгээр Деми Мур, Брюс Уиллис нар арав гаруй жил хамт амьдарсны дараагаар 2000 онд салсан ч маш сайн найзууд болсон юм. Мөн Деми 2009 онд Брюс болон түүний хоёр дахь эхнэрийн сүй тавих ёслолд хүртэл оролцож байжээ.

2. Орландо Блум, Миранда Керр

Миранда Керр өөрийн хуучин нөхөр болох Орландо Блумтай маш сайн харилцаатай байдаг бөгөөд Орландо ч Мирандагийн шинэ найз залууг их сайнаар хүлээн авсан аж.

3. Чаннинг Татум, Женна Деван

Хэдийгээр тэд хэцүүхэн салалтыг даван туулсан ч бие биентэйгээ найрсаг харилцаатай байдаг.

4. Женнифер Лопез, Марк Энтони

Женнифер Лопез нэгэн ярилцлагадаа Марк Энтонитой гэрлэх нь буруу сонголт байсан хэмээн ярьсан ч салсныхаа дараагаар ч тэд сайн, эцэг эх болсон юм.

5. Риз Уизерспун, Райан Филлипп

Хосууд салсан ч хүүхдүүддээ сайхан хүүхэд насыг бэлэглэхийн тулд чадах бүхнээ хийдэг ба хүүгийнхээ төрсөн өдрөөр ч хамтдаа тэмдэглэдэг аж.

6. Анжелина Жоли, Билли Боб Торнтон

Анжелина, Билли хоёр бараг арван жилийн өмнө салсан ч сайн найзууд болж чадсан юм. Билли Боб Торнтон нэгэн ярилцлагадаа бид уулздаггүй ч хааяа ярьдаг гэжээ.

7. Гвинет Пэлтроу, Крис Мартин

Тэдний салалт тийм ч хэцүү байгаагүй бөгөөд тэд бие биетэйгээ ойр ойрхон уулзаж хүүхдүүдтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлдэг аж.

8. Мэрайя Кэри, Ник Кэннон

Тэд мөн адил салсан ч хүүхдүүдтэйгээ ойр байж бие биетэйгээ найзууд байх харилцааг хүндэтгэдэг алдартнууд юм.

9. Бен Аффлек, Женнифер Гарнер

Женнифер Гарнер, Бен Аффлек нар хэдий салсан ч хүүхдүүдийнхээ ачаар найзууд шиг харилцаатай байдаг.

10. Хилари Дафф, Майк Комри

Хосууд салсан ч гайхалтай найзууд хэвээрээ байгаа төдийгүй Майк хуучин найз бүсгүйнхээ гэр бүлийн гишүүдтэй ойр дотно харилцаатай байдаг аж.

11. Анна Фарис, Крис Пратт

Анна Фарис салсныхаа дараа өөрийн цахим хуудсандаа ” Бид салсан ч хоёр биенээ хайрлаж хүндэтгэсээр байх болно” гэж бичжээ.

12. Кортени Кокс, Дэвид Аркетт

Кортени Кокс хуучин нөхрөө хамгийн сайн найзаа гэж үздэг бөгөөд тэд бие биетэйгээ маш дотно хэвээр байгаа. Мөн охин Кокогоо хамтран өсгөж байгаа юм.

13. Мадонна, Шон Пенн

Мадонна, Шон Пенн хоёр салсан ч өнөөг хүртэл бие биеэ хүндэтгэн найрсаг харилцаатай байдаг үлгэр жишээ хүмүүс юм.

14. Алисиа Силверстоун, Кристофер Жареки

Алисиагийн хэлснээр тэд салсан ч сайхан харилцаатай хэвээр байгаа бөгөөд хүүхдээ хамтран өсгөж байгаа бас нэгэн гайхалтай алдартнууд юм.

15. Ленни Кравиц, Лиза Бонет

Ленни Кравиц, Лиза Бонет нар гэрлэлтээ цуцлуулсны дараа ч сайн найзууд хэвээр үлдсэн бөгөөд Ленни Лизагийн одоогийн нөхөр Жейсон Момоаг маш ихээр хүндэтгэдэг. Харамсалтай нь Ленни Лиза, Жейсон Момоа нар олон жилийн хамтын амьдралдаа цэг тавиад удаагүй байгаа билээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!