Дуучин Төрмандах, Гансувд нар Тайландын Пукет хотод аялж явна

Дуучин О.Гансувдыг “Аархал” дууг дуулсан Э.Төрмандахын эхнэр гэдгээр нь олон хүн мэдэх билээ. Хосууд анх СУИС-д суралцаж байхдаа танилцан оюутны дотуур байранд хамтын амьдралаа эхлүүлж байсан түүхтэй.

Дуучин мэргэжилтэй Гансувд нэг хэсэг сайн эзэгтэй үүргээ биелүүлэн завгүй байсан ч сүүлийн жилүүдэд нийтийн дууны төрөлд шинэ хэв маягийг авчирсан уран бүтээлүүдээ сонсогч олны бэлэг барих болсон билээ.

“Ганцхан чамайгаа”, “Жаргаж явна аа, хоёулаа”, “Миний ээж хөөрхөн” зэрэг олон дуугаараа үзэгч олны танил болсон О.Гансувд, Э.Төрмандах нар идэр есийн хүйтэн өдрүүд үргэлжилж байгаа энэ үед дулаан орон руу аялахаар явжээ.

Хосууд хамтдаа Тайландын Пукетэд очжээ. Пукет бол Тайландын хамгийн алдартай аялал жуулчлалын газруудын нэг бөгөөд далайн эрэг дээр амрахаас гадна өөрийгөө хөгжөөх, зугаалах олон зүйлсийг туршиж үзэхэд хамгийн тохиромжтой газар юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!