Нүүрээ зөвхөн усаар угаавал арьсанд ямар өөрчлөлт гарах вэ?

Арьсаа өө сэвгүй, асуудалгүй байлгахын тулд төрөл бүрийн, үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авах шаардлагагүй. Харин үүний оронд нүүрээ усаар угаагаад л сурчих. Ингэснээр арьсны тослог тэнцвэржиж, төрөл бүрийн батга гарах, хуурайших, үрэвсэх зэрэг асуудлаас салгана. Хамтдаа нүүрээ усаар угаах нь танд ямар давуу талууд авч ирэхийг харцгаая.

Ингэхдээ оройдоо нүүрээ хөөсөөр угааж цэвэрлэх бол, өглөөдөө усаар угааж хэвших хэрэгтэй.

Та толигор арьстай болно

Гэмтэлтэй, эмзэг арьсны дайсан бол хүчтэй орц найрлагатай нүүр угаагч байдаг. Энэ төрлийн угаагч нь арьсны бүх тосыг авч, тосны булчирхайг илүү их тос үйлдвэрлэхэд хүргэдэг. Үүний улмаас арьс тослогтож, батга гарах нөхцөл бүрдэнэ. Иймд оройдоо нүүрээ угаагчаар угаасан бол өглөөдөө зөвхөн усаар угааж байгаарай.

Батга гарах нь багасна

Таны арьс хуурайших үед тосны булчирхай илүү их тос ялгаруулдаг. Үүний үр дүнд таны арьс хатаж, нүх сүв томордог. Харин хүйтэн ус нь тослог (тос) ялгаралтыг бууруулж, үрэвслийг бууруулдаг. Үүний үр дүнд батга гарах нь ч багасах учиртай.

Таны арьс илүү залуу харагдах болно

Хүйтэн ус нь таны арьсыг өнгөлөг болгож, хөгшрөлтийг удаашруулдаг. Арьсыг гэмтээж, илүү их асуудал үүсгэж болзошгүй тул халуун ус хэрэглэхгүй байхыг зөвлөе. Ерөнхийдөө шүлтлэг (рН 9-11 хооронд) саван, цэвэрлэгч нь таны арьсыг хуурайшуулж, гэмтээх хандлагатай байдаг.

Арьс тань амарна

Нүүр будалт болон бусад гоо сайхны бүтээгдэхүүн нь таны арьсанд сөргөөр нөлөөлж, одоо байгаа нөхцөл байдлыг улам хүндрүүлдэг. Харин нүүрээ зөвхөн усаар угаах үед арьс амарч, тайвширдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!