Тоолгүй өнгөрч болохгүй толгой эргэх ноцтой шалтгаанууд

Толгой эргэх болон тархины цусан хангамжаас шалтгаалсан хямрал буюу түр зуурын ухаан балартах мэдрэмжүүд нь тэс өөр бөгөөд олон хүмүүс энэ шинж тэмдгүүдийг андуурдаг. Тархины цусан хангамжаас шалтгаалсан хямралыг нийтлэг аргаар анагааж болох ч толгой эргэх нь бусад үндсэн нөхцөл байдлыг илтгэж болно. Үүнд:

1. Шингэн дутагдах

Шингэн алдах, цаг агаарын хэт халалтын үед бие дэх шингэний хэмжээ буурдаг бөгөөд үүний дүнд биед эргэлдэх цусан хангамж удааширч улмаар тархи цусан хангамжийн дутагдалд ордог.

Хэрхэн эмчлэх вэ? Хангалттай хэмжээний ус уух, ялангуяа бие тань ямар нэг зовиуртай, өвчэй байгаа бол усыг хангалттай хэмжээгээр уух хэрэгтэй.

Хэзээ эмчид үзүүлэх вэ? Хэрэв 2 литр ус уусан ч толгой эргэх мэдрэмж арилахгүй байгаа бол ямар нэг өвчний шинж байж болох учир эмчид хандаарай.

2. Сэтгэл түгших

Сэтгэл түгших шинж нь маш түгээмэл тохиолддог бөгөөд үүнийг илтгэх шинж тэмдгүүдийн нэг нь толгой манарах юм. Сэтгэл түгшилээс болж ухаан алдах ч тохиолдол байдаг бөгөөд энэ үед бидний уушги агаараар дүүрэх буюу огцом гүнзгий амьсгаа авах үед толгой эргэх нөхцөл үүсдэг байна. Мөн тархинд адерналин ихээр хуримтлагдсанаас үүдэн толгой манардаг байна.

Хэрхэн эмчлэх вэ? Тайван суугаад амьсгалаа аажмаар аваад гаргаарай.

Хэзээ эмчид хандах вэ? Сэтгэл түгшилээ өөрөө хянаж чадахгүй байвал та аль болох хурдан эмчид хандаарай.

3. Харшил

Тоос, гэрийн тэжээвэр амьтдын үс, цэцгийн тоос болон бусад харшил үүсгэгч таны биед ороход дунд чихний бөглөрөл болон үрэвслийг үүсгэж, таны бие цусны даралтаа зохицуулж эхлэх ба энэ нь толгой манарах нэг шалтгаан болдог.

Хэрхэн засах вэ? Хэрэв та хүнсний ямар нэгэн бүтээгдэхүүнээс харшилтай бол хоолны дэглэмээ өөрчлөөд үзээрэй. Хэрэв хэвийн болохгүй бол гэрийн тэжээвэр амьтад болон цэцгээ өөрөөсөө түр холдуулаад үзээрэй.

Мөн та харшлын эмч дээр очиж эмчилгээ хийлгэж, харшлын сорил тавиулж харшилтай эсэхээ мэдэх хэрэгтэй юм.

4. Хөгшрөлт

50-аас дээш насны хүмүүст дааврын өөрчлөлт гарч эхэлдэг бөгөөд толгой эргэх шинж тэмдэг илэрдэг байна. Энэ нь насжилттай холбоотой физиологийн хэвийн өөрчлөлт бөгөөд мөн буруу байрлалд унтсаны дараа огцом босох үед толгой манарч болно.

Хэзээ эмчид үзүүлэх вэ? Хэрэв толгой эргэх мэдрэмж удаан хугацаанд үргэлжилж байвал эмчид хандах хэрэгтэй.

5. Цусан дахь сахарын хэмжээ бага байх

Хэрэв та тогтмол цагт хоололдоггүй эсвэл чихрийн шижин өвчтэй бол цусан дахь сахарын хэмжээ хангалтгүй байж магадгүй юм. Ийм нөхцөлд таны бие сахарын нөөцөө ашиглаж эхлэх ба үүний дүнд үлдсэн энерги нь шаардлагатай бүх эрхтэнд хуваарлагдаж тархинд очих энергийн хэмжээ багасдаг. Үүний үр дүнд толгой манарах мэдрэмж үүсдэг байна. Мөн үүнийг эмчлэхийн тулд ихэнх эмч нар жүрж идэхийг зөвлөдөг.

Хэзээ эмчид үзүүлэх вэ? Хэрэв жүрж идсэний дараа шинж тэмдгүүд арилахгүй байвал эмчид хандах хэрэгтэй.

6. Спорт

Ачаалал ихтэй спортоор хичээллэх нь цаг хугацаа өнгөрөх тусам зүрхний цохилтыг удаашруулдаг бөгөөд байрлалаа огцом өөрчлөх үед толгой эргэхэд хүргэдэг. Тиймээс та энэ үед хөдөлгөөнөө бага зэрэг удаашруулах хэрэгтэй юм.

Хэзээ эмчид үзүүлэх вэ? Огцом босч суусны дараа эсвэл спортоор хичээллээгүй байхад гэнэт толгой хүчтэй манарч байгаа үед эмчид хандаарай.

7. Эмийн гаж нөлөө

Аливаа эм нь ямар нэгэн гаж нөлөөтэй байдаг бөгөөд уг гаж нөлөөнүүдийн нэг нь толгой эргэх явдал юм. Ялангуяа шээс хөөх эм нь ихэвчлэн толгой эргэх, манарах мэдрэмжийг үүсгэдэг.

Хэзээ эмчид үзүүлэх вэ? Эмчилгээ хийгдэж байгаа тохиолдолд гарч буй шинж тэмдгүүдийг эмчдээ мэдэгдээрэй. Магадгүй эмч таны эмчилгээг өөрчлөх шаардлагатай болж магадгүй юм.

8. Цусны даралт буурах

Ихэнх тохиолдолд толгой манарах нь цусны даралт багассантай холбоотой байдаг. Цусны даралтыг зохицуулдаг мэдрэлийн системийн хэсэгт өөрчлөлт гарснаар даралт унахад хүрч, улмаар толгой манарах шалтгаан болдог байна.

Энэ асуудал нь нас ахих тусам тохиолддог учир даралт унахаас сэргийлэхийн тулд шинж тэмдгүүдэд анхаарлаа хандуулан эмийн эмчилгээ хийх хэрэгтэй юм.

9. Зүрхний шигдээс, цус харвах

Толгой эргэх, манарах, цээжээр өвдөх, амьсгал давчдах, дотор муухайрах, гар өвдөх зэрэг нь цус харвалтын шинж тэмдэг байж болно. Гэвч ахмад настнуудад эдгээр шинж тэмдгүүд нийтлэг тохиолдож болох ч хэрэв энэ нь удаан үргэлжилбэл цус харвалт эсвэл зүрхний шигдээс болохыг илтгэнэ.

Тиймээс та аспирин эсвэл бусад цус шингэлэх эм ууж, яаралтай тусламж дуудах хэрэгтэй.

Толгой эргэх болон тархины цусан хангамжаас шалтгаалсан хямрал

Тархины цусан хангамжаас шалтгаалсан хямрал нь өглөө сэрсний дараагаар огцом босох үед гардаг дайвалзах мэдрэмж юм. Мөн энэ нь юмс эргэлдэж байгаа юм шиг эсвэл хөдөлж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг.

Харин толгой эргэх нь цус багадалт, Меньерийн өвчин, Паркинсоны өвчин эсвэл чихний дотор өөрчлөлт үүссэнийг илтгэж болох тул та эмнэлгийн тусламж авах шаардлагатай юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!