Нимбэгийг орой нь чанаж хонуулаад, өглөө шүүсийг нь уугаарай! Би өөрийн бие дээрээ туршиж, гайхалтай үр дүнг мэдэрсэн.

Өглөөг эрч хүчтэй сайхан угтахын тулд нимбэгтэй бүлээн ус уудаг хүмүүс олширсон. Тэд ямар учраас үүнийг уудаг болохыг та мэдэх үү? Нимбэгтэй ус нь биеийн дархлааг дэмжиж, олон төрлийн өвчнийг ор мөргүй устгадаг. Тэгвэл зүгээр нэг нимбэгтэй ус уух биш, нимбэгийг бүхлээр нь чанаж шүүс уух нь хэд дахин илүү сайн нөлөөтэй юм. Нимбэгний хальсанд хамаг витамин нь хуримтлагдаж байдаг гэдгийг бүү мартаарай.

Орц:

  • Нимбэг – 6 ширхэг
  • Ус
  • Зөгийн бал

Бэлтгэх арга:

Нимбэгээ голоор нь хуваана. Үүнийгээ усанд хийж гал дээр тавин, 3 минут буцалгаарай. Дараа нь хөргөж, 10-15 минут байлгана. Ингээд нимбэгээ авч, зөвхөн шүүсийг нь хэрэглэхээр шилэн саванд хийнэ. Нимбэгний шүүсээ хонуулж, өглөө нь сэрсэн даруйдаа уугаарай. Та энэхүү шүүсэндээ багахан зөгийн бал нэмж, амталж уух боломжтой.

Нимбэгний шүүсийн ашиг тус:

  • Дархлааг дэмжинэ
  • Ханиаднаас сэргийлнэ
  • Эрч хүчийг нэмэгдүүлнэ
  • Хоол боловсруулах системийг сайжруулна
  • Биеэс хорт бодисыг гадагшлуулна
  • Биеийн pH балансыг тэнцвэржүүлнэ
  • Арьсыг цэвэрлэнэ
  • Жин хасахад тусална
  • Стресс бухимдлыг тайлна
  • Үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!