Дэгжин бас эрхэмсэг харагдахын тулд алдартнуудаас хуулбарлаж болох хувцаслалтын санаанууд

Алдартнууд улаан хивсэн дээр гялалзаж, өөгүй дүр төрхөөрөө гайхшруулдаг. Стилистууд болон нүүр хувиргагчид тэднийг олон нийтийн арга хэмжээнд зориулж хувцасладаг нь нууц биш билээ. Харин өдөр тутамдаа алдартнууд өөр өөрийнхөөрөө хувцаслаж, нүүр зүсээ янзалдаг. Тэд олон нийтийн газар ч, чөлөөт цагаараа ч загварлаг харагдахын тулд ямар арга заль ашигладаг болохыг олж мэдэцгээе.

Жулианна Мур ногоон өнгөнд дуртай

Оддыг ямар өнгөнд дуртай болохыг тааж мэдэх амархан. Жишээлбэл, Рианна улаан, Жулианна Мур ногоон, Анжелина Жоли хар өнгөнд дуртай. Та өөрийн дуртай өнгөө өөрийн өвөрмөц хэв маягийн нэг хэсэг болгож болно.

Кейт Миддлтон жирийн өмднөөс илүү “culottes” өмдийг илүүд үздэг

Гүнгийн авхай “culottes” өмд буюу сул өмд өмсөх дуртай төдийгүй тус төрлийн өмдийг хэрхэн тохируулж, зөв өмсөхийг харуулдаг гэж болно. “Culottes” өмдийг зөвхөн албан уулзалтад өмсөх ёстой биш гэдгийг эндээс харж болох бөгөөд цамц, футволктойгоо зөв тохируулж, илүү гоёмсог дэгжин төрхийг бүтээж болох юм. Та ч бас туршаад үзээрэй.

Пенелопа Круз бол минималист

Минималист хувцсыг сонгосноор та энгийн даашинзтай ч тансаг харагдах боломжтой гэдгийг тэр батлан харуулж байна. Хэт ганган хувцас биш, энгийн боловч дэгжин хувцас сонгоод өмсөхөд илүү эрхэмсэг харагдаж байгаа биз.

Виктория Бекхэм шал шүргэсэн урт өмд өмсдөг

Виктория Бекхэм урт өмд өмсөх дуртай. Энэ төрлийн өмд нь хөлийг урт харагдуулахаас гадна өө сэвийг халхалдаг. Хамгийн гол нь тус төрлийн өмдөн доогуур өндөр өсгийт өмсөх хэрэгтэйг санаарай.

Энн Хэтэуэй шулуун жинсэн өмдөөр гоёх дуртай

Жүжигчин бүсгүйн дуртай загварын трик бол жийнс, пиджак хоёрын хослол юм. Энэхүү хослол нь өдөр тутамдаа өмсөхөд тухтай басхүү дэгжин. Шулуун жинсэн өмдөн дээр ямар ч төрлийн хүрэм, цамц зэрэг сайхан харагддаг тул Энн өмсөх дуртай байдаг гэнэ.

Риз Уизерспун өдөр тутмынхаа хувцаслалтыг өнгөлөг дагалдах хэрэгслээр чимдэг

Хувцаслалтаа илүү өнгөлөг, гоёмсог харагдуулахын тулд жүжигчин бүсгүй дагалдах хэрэгслээ илүү хурц, тод өнгөтэй байхаар сонгодог. Энэ нь ч үр дүнгээ үзүүлж, тэр чигтээ түүнийг ганган чамин харагдуулж чаддаг билээ.

Ким Кардашиан галбираа тодотгож хувцасладаг

Ким өөрийн биеийн галбираа илүүтэй гайхуулахыг хүсдэг. Тиймдээ ч түүнийг сул нэвсгэр хувцас өмссөн байхыг бараг л харах боломжгүй. Тэрээр бэлхүүс тодотгосон бариу хувцас өмсдөг.

Кейт Миддлтон чанартай гутал сонгож, хэдэн жил өмсдөг

Кембрижийн гүнгийн авхай олон нийтийн өмнө ижил хувцсаа өмсөж гарч ирэхээс ичиж санаа зовдоггүй. Тэрээр энэхүү бейж өнгөтэй өндөр өсгийтэй гутлыг л гэхэд 200 гаруй удаа өмсөж олон нийтийн өмнө гарч ирсэн байдаг. Кейт чанартай гутал худалдаж аваад, үүнийгээ олон дахин өмсөх нь зөв гэж үздэг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!