Бүжигчин Төөгөөгийн найз бүсгүй Ганзаяа үзэсгэлэнт ээжээрээ гоёжээ

Боловсрол соёл шинжлэх ухааны сайд асан Лу.Гантөмөрийн охин Г.Ганзаяа сүүлийн үед олны анхаарлыг ихэд татах болсон. Гудамжны бүжигчин Төөгөө гэх залуутай үерхэх болсон тэрээр Нью-Йорк хотод суралцаж байгаад ирээд удаагүй байгаа.

Тэрээр энэ удаад өөрийн үзэсгэлэнт ээжээрээ гоёжээ.

“Манай ээж чинь их даруухан, хөөрхөн эмэгтэй байдаг юм. Ганц удаа найраад ийм гоё зурагтай болж авсан. 4 хүүхэд гаргасан ийм сайхан эмэгтэй хажууд минь байх маш том үлгэр дуурайлал болдог шүү. My biggest mentor and role model right here” хэмээн дараах зургийг өөрийн инстаграм хуудсандаа оруулсан байна.

АНУ-д суралцах чин хүсэлдээ хөтлөгдөн хэл сурч улмаар тэтгэлэг авч чадсан тэрбээр хэрхэн youtube болон инстаграм хуудаснаа алдартай фэйшн инфлүнсер болж хэдэн зуун саяар хэмжигдэх хөрөнгөтэй болж чадсан тухайгаа нэгэн влогтоо дурдсан байдаг.

Түүний үзэсгэлэнт ээж А.Туулын хувьд хувиараа бизнес эрхэлдэг нэгэн аж.

Гурван охин нэг хүү төрүүлсэн энэ бүсгүй эдийн засагч мэргэжилтэй. Охинтойгоо адилхан дэлхийгээр аялах төлөвлөгөөтэй тэрээр нөхөртэйгээ 10 жилийн сурагч байхдаа танилцаж байжээ. Түүний хувьд УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөрийн анхны хайр гэнэ.

Зэргэлдээ дунд сургуульд суралцдаг байсан тэд 1996 онд гэр бүл болж, гал голомтоо бадраасан байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!