Дуучин Мөнгөнцэцэг гэр бүлийн амьдрал болон Болд, Чулуунчимэг нарын талаар анх удаа ам нээлээ

Зохиолын хос дуучид дундаа чамгүй амжилттай явсан дуучин Болд, Чулуунчимэг нар “Жаргалтай айл манайх” хэмээн тунхаглаж явсан ч нэг л өдөр хоёр тийш болсон. Тэдний салалтын гол шалтгаан дуучин Мөнгөнцэцэг байдаг хэмээн олон нийт үздэг бол энэ тухай дуучин Мөнгөнцэцэг нэгэн нэвтрүүлгийн үеэр анх удаа ам нээжээ. Тэрээр хэлэхдээ “Ер нь бол өөрийгөө зөвтгөж хэлмээргүй байна.

Юм бүхэн хоёр талтай. Би Болдоо, Чука хоёр нэг их сайхан аз жаргалтай амьдарч байхад нь дундуур нь шууд ороод салгасан юм байхгүй. Тэрийг Чука ч гэсэн өөрөө мэдэж байгаа. Яваандаа цаг хугацаа явах тусам бүх юм мэдэгдэнэ ээ. Өмнө нь хүнээр ингэж айхтар муу хэлүүлж үзсэнгүй ш дээ. Би хувь тавилан байдаг юм байна л гэж бодож байгаа.

Яг үнэндээ Болд, Чука хоёрыг би танилцуулж байсан. Үнэхээр сайн байсан бол би оюутан байхдаа аваад суучих байсан. Тэгэхээр хувь тавилан гэж байдаг юм байна” хэмээжээ. Хүүгээ төрүүлснээсээ хойш нам гүмхэн байсан тэрээр саяхнаас уран бүтээлдээ эргэн орсон бөгөөд ганцаараа биш хосоороо дуулахаар эргэлт буцалтгүй шийдсэн гэнэ лээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!