Дуучин Түмэн-Өлзий өөрийгөө баярлуулж явна

Өнөө цагийн нийтийн эмэгтэй дуучдыг өнгөлж яваа авьяаслаг дуучин бол яахын аргагүй залуу дуучин А.Түмэн-Өлзий гэдэгтэй маргах хүн гарахгүй. Мэргэжлийнхэн түүнийг нийтийн дууг мэргэжлийн хэмжээнд аваачсан гэж үнэлдэг.

Түүний “Сэтэрт тал”, ”Баясгалантай сайхан”, ”Эжий зөн”, ”Аавын нутаг”, ”Даяарын амгалан” зэрэг олон сайхан дууг ард түмэн шимтэн сонсдог билээ. Орчин цагийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрхөөрөө хүчтэй түрэн орж ирсэн дуучин маань Тайландын Пукет хотод аялаж өөрийгөө баярлуулж яваа аж.

Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудсандаа өөрийн дагагч нартаа хуваалцсан бөгөөд бики өмссөн зургуудаа оруулжээ.

Дуучин бүсгүй жүжигчин Л.Сөрөлттэй хамтран дуулж, хоёр ч удаа тоглолт хийсэн билээ. Үеийнхэн дундаа бие хаа, царай зүсээрээ гайхагддаг түүний сүүлийн үеийн зургуудаас хүргэж байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!