Харилцаагаа таслах ёстой хүнийг илтгэх 9 шинж тэмдэг

Хосуудын харилцаа маш нарийн олс мэт зүйл бөгөөд түүнийгээ илүү бат бөх болгох уу эсвэл нарийсгасаар таслах уу гэдэг нь хосуудын өөрсдийнх нь л сонголт байдаг. Мэдээж хэрэг асуудалгүй харилцаа гэж үгүй. Гэхдээ харилцаагаа таслах ёстой шинж тэмдгүүд гэж бий.

Ямар хүнээс зайгаа барих ёстой талаар мэдэхийг хүсвэл бидэнтэй хамт байгаарай.

1. Та харилцаандаа сэтгэл дундуур байдаг бол

Хэрэв та ихэнх үед аз жаргалгүй, тав тухгүй, стресстэй, эсвэл бүр дарамттай байдаг бол харилцаа тань сүйрч буй хамгийн эхний шинж тэмдэг юм.

Та ийм үед хайртай хүнээ ганцаардахад минь хамт байдаг бил үү, эсвэл халамж хайраар дутдаг бил үү гэх зэргээр эргэцүүлэн бодох хэрэгтэй юм. Хэрэв таны хайрт сэтгэлд тань огт нийцэхгүй, таныг хайрлахгүй байгаа бол энэ харилцааг эцэслэж болох юм.

2. Хайрттайгаа байхдаа өөрийнхөөрөө байж чадахгүй байх.

Ихэнх хүмүүс зөв хүнтэйгээ хамт байхдаа өөрийнхөөрөө байж чаддаг. Та тэнэг, болхи байж болно. Гэхдээ хайртайгаа хамт байхдаа яг л өөрийнхөөрөө байдаг бол та зөв хүнээ сонгосон гэсэн үг юм.

Хэрэв та хайрттайгаа байхдаа жүжиглэх шаардлага гардаг бол энэ харилцаа танд стресс авч ирэх учир та харилцаагаа дахин нэг бодож үзэх шаардлагатай юм.

3. Хайрт тань танд хэтэрхий их хяналт тавих

Хэн нэгэнд байнга бүх зүйлээ тайлагнаж дарамтанд байгаа мэт амьдрах маш хэцүү зүйл юм.

Ийм хүмүүс зүгээр л хайртай хүнээ халамжилж буй дүр эсгэн гартаа оруулж сэтгэл санааны хүчирхийллийн хэлбэрээр бүрэн удирдаж, хувийн орон зайд нь халддаг. Тиймээс хэрэв та ийм дарамтанд орсон бол салах талаар бодож үзээрэй.

4. Та тусгаарлагдмал амьдардаг.

Хайртай хүн тань таныг найз нөхөд, гэр бүлийнхнээс тань тусгаарлахыг оролдож, утас, машин ашиглахыг тань хориглож, сайн ажил олоход тань саад болж байна уу? Энэ бол ирээдүйн маш том дарамтын эхлэл бөгөөд сэтгэл зүй, эдийн засгийн хараат байдалд хүргэдэг гэр бүлийн хүчирхийллийн нэг хэлбэр юм.

5. Хэт их атаархуу байх.

Хэрэв та олон нийтийн үйл ажиллагаанд ч таныг эзэрхийлж мөн сошиал ертөнцөд ч дарамт үүсгэдэг атаархуу хүнтэй болзож байгаа бол харилцаагаа эртхэн дуусгах хэрэгтэй юм.

Энэ бол хайр биш гэдгийг та ойлгох хэрэгтэй бөгөөд сэтгэл зүйн хүчирхийллийн нэг хэлбэр учир үүнийг үл тоомсорлож болохгүй.

6. Хайрт тань таныг болон таны амжилтыг үргэлж дутуу үнэлдэг.

Хэрэв таны хайрт таны гаргасан амжилтыг байдаг л нэг зүйлээр хардаг бол энэ харилцаа цааш үргэлжлэхэд тун хэцүү болох бөгөөд тухайн хүн таныг үргэлж дорд үзэн өөртөө итгэх итгэлийг тань нураана.

7. Түүнтэй ирээдүйгээ хамтдаа төлөвлөнө гэдэг бараг боломжгүй зүйл.

Функциональ харилцааны гол шинж чанарууд юу вэ? Бие биедээ итгэх итгэл, аюулгүй байдлын мэдрэмж, алс холын ирээдүйгээ хамтдаа төлөвлөх юм. Харин эрүүл бус харилцаанд бүх зүйл өөр байдаг бөгөөд ойрын төлөвлөгөө ч байхгүй, яагаад хамт байгаагаа мэдэхгүй байх явдал юм.

8. Үргэлж таныг буруутгах

Хайрт тань харилцаандаа болж буй бүх процессдоо таныг буруутгах хандлагатай байдаг бол энэ харилцаа яасан ч хол явахгүй. Ийм төрлийн хүмүүс таны бүх зүйлээс өө хайж зорилгодоо хүрэхийн тулд танд зохиомолоор бурууг тохно.

9. Түрэмгий, өөрийгөө барьж чаддаггүй.

Хэрэв таны хамтрагч амархан уурладаг бол, ялангуяа нөхцөл байдал тийм ч хүнд биш үед бухимддаг бол энэ харилцаа хамгийн аюултай харилцаа юм. Энэ нь яван явсаар бие махбодийн хүчирхийлэлд оруулах аюултай байдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!