Хэн нэгэнд итгэх эсэхээ шийдэхэд тань туслах биеийн хэлэмжүүд

Хүмүүс харилцан ярианаас үл хамааран биеийн хэлэмжээ хянаж чаддаггүй гэнэ. Бусдын биеийн хэлийг ойлгох нь танд нэн тустай ба та тухайн хүнд итгэх үгүйгээ төвөггүйхэн шийдэж чадна.

Ингээд танд туслах биеийн хэлний 7 зөвлөгөөг хүргэж байна.

1. Тэд худал ярьж байхдаа сэжигтэй харагдахгүйн тулд нүдний харцаа өөрчилж таны нүдтэй рүү харахаас зайлсхийдэг.

Нүдний харцаа өөрчлөх бүр нь худал хэлж буйн шинж тэмдэг биш юм. Гэхдээ хэрэв тухайн хүн таны нүднээс зайлсхийж баруун дээш эсвэл зүүн дээш харж ярих юм бол тэр хүн худал хэлж буйн ирлэл юм. Харин тухайн хүн доош болон хажуу тийш харан ярьж байвал ямар нэгэн зүйлийг санах гэж оролдож байгаан илрэл гэнэ.

2. Тэд сөргөлдөөнөөс зайлсхийхийн тулд үргэлж утсаа оролддог.

Хэрэв харилцаж буй хүн тань тантай ямар нэгэн зүйлийн талаар ярих биш өдөржин утсаа оролдож байх юм бол тухайн хүн сөргөлдөөнөөс зайлсхийж буйн ирлэл юм. Гэхдээ таны хувьд чухал хүн үргэлж ийм байдалтайгаар байх юм бол ярилцахыг хичээгээрэй.

3. Таниас зайлсхийх хандлагатай байдаг.

Хэрэв хайрт тань таны асуусан асуултанд хариулахдаа дохио зангаа хэрэглэн хариулах үгс нь өөрчлөгдсөөр байвал ямар нэг зүйл нууж буйн илрэл юм. Мөн таны ярианаас залхдаг хүмүүс ч ийм үйлдэл гаргаж болно.

4. Нүдээ хурдан анивчих

Нүдээ анивчих нь байдаг л зүйл. Гэвч хэн нэгэн нүдээ хэт их анивчиж байвал тухайн хүн дүр эсгэн өөрийн зорилгодоо хүрэх гэж оролдож буйн шинж юм.

5. Бусдын анхаарлыг өөрөөсөө холдуулахын тулд гар хөлөө ачиж эвхэн суух.

Бидний ярианы 55% нь аман бус байдаг бөгөөд гар, хөл нь харилцааны гол хэсэг юм. Гараа зөрүүлэх нь өөрийгөө хамгаалж буйн илрэл байдаг бол хөлөө ачин зөрүүлж суух нь хэн нэгэнтэй таагүй харилцаатай байгааг илтгэж болох ба тухайн хүнийхээ анхаарлыг татахгүй байхыг хичээж буй явдал юм.

6. Гараараа хэт их дохио зангаа үзүүлэх

Хүмүүстэй ярилцахдаа гарынхаа дохио зангааг ашигладаг хүмүүс бусадтой сайн ойлголцдог ч бүх зүйлдээ гараа оролцуулан ярьж буй хүний зарим яриа нь худал байж болох юм. Мөн ийм төрлийн хүмүүс бусдын итгэлийг олж чаддаггүй гэх судалгаа ч бий.

7. Харилцааны үеэр тэдний дуу хоолой чангардаг.

Та хэн нэгэнтэй харилцахдаа дуу хоолойны өнгийг нь ажиглах хэрэгтэй бөгөөд хэрэв тухайн хүн ердийн байдагаасаа илүү өндөр өнгөөр ярьж эхэлбэл танд худал хэлж буйн илрэл юм. Мөн та түүний биеийн хэл болон нүүр царайны хувирал, нүдний харц зэргийг ажиглаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!