Жүжигчин Золзаяа Тайландын Пукет хотод хайртай хүмүүстэйгээ аялж явна

“Бүтэн амьдрал” киногоороо олны хайр хүндэтгэлийг хүлээж, чамгүй авьяастай жүжигчин гэдгээ харуулаад авсан бүсгүй бол жүжигчин Золзаяа.

Сүүлийн үед олны танил хүмүүс Тайландын Пукет хот руу очиж амрах болсон. Тэгвэл тэдний адилаар жүжигчин бүсгүй тус улсыг хайртай хүмүүстэйгээ зорин амарч яваа бөгөөд өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан зургуудаа оруулжээ.

Тэрээр Реппер Roockie буюу У. Мөнхбаганатай хайрын романс үүсгээд багагүй хугацаа өнгөрч байгаа юм.

Өнгөрөгч амралтын өдрөөр хосуудын маргалдсан тухай лайв бичлэг сошиалд тавигдаж олны дунд багагүй маргаан үүсгэсэн ч Реппер Roockie олон нийтээс уучлал гуйсан стори хийгээд нам жим болсон юм.

Ингээд жүжигчин бүсгүйн халуун орны амралтын зургуудаас хүргэж байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!