Жимс болон хүнсний ногоог шинэ хэвээр нь удаан хадгалах аргууд

Жимс болон ногоог шинэ хэвээр нь зөв хадгалах аргуудыг та бүхэндээ танилцуулж байна. Сайтар сурч аваад хэрэгжүүлээд үзээрэй.

Хадгалахаасаа өмнө угааж болохгүй

Хадгалахаасаа өмнө хүнсний ногоо, жимс жимсгэнээ угааж болохгүй. Хэрэв шороо нь төвөгтэй байвал хуурай алчуураар арчиж цэвэрлэж болно.

Жимс, хүнсний ногоог хуурай газар байлгах хэрэгтэй

Чийгшил нь хөгц бий болох томоохон шалтгаан болдог. Тиймээс жимс болон хүнсний ногоогоо сайтар хатаасны дараа хадгалж далд хийгээрэй. Жимс, хүнсний ногоо хадгалах хайрцаг эсвэл савны ёроолд цаасан алчуур тавьж болно. Энэ нь илүүдэл чийгийг шингээж, ялзрахаас сэргийлнэ.

Авокадог цаасан уутанд хийнэ

Боловсорч амжаагүй авокадог тасалгааны температурт боловсорч гүйцтэл нь сонинд эсвэл цаасан уутанд боож хадгалаарай. Боловсорч гүйцсэний дараа уутанд хийж хөргөгчинд хадгална.

Зарим жимс, хүнсний ногоог хөргөгчинд хадгалдаггүй

Амтат чинжүү, өргөст хэмх, улаан лоолийг зөвхөн өрөөний температурт хадгална. Эдгээрийг хөргөгчинд хийснээр амт чанар, хэлбэрээ алдаж суларч мууддаг. Мөн боловсорч гүйцээгүй жимс болон хүнсний ногоог хөргөгчинд хийж болохгүй. Өрөөний температурт байлгаж, боловсорч гүйцсэний дараа л хөргөгчинд хадгалж болох юм.

Гадил жимсний ишийг ороож хадгална

Гадил жимсийг шинэ хэвээр нь хадгалахын тулд ишийг нь хүнсний скочоор ороогоорой.

 

Хамт хадгалж болохгүй хүнсний ногоо болон жимс

Боловсорч гүйцээгүй үедээ зарим хүнсний ногоо, жимс жимсгэнэ бусдаас илүү этилен хий ялгаруулж эхэлдэг. Гадил, чангаанз, амтат гуа, лийр, чавга, манго, улаан лооль гэх зэрэг жимс, ногоо нь тус бүлэгт багтана. Алим, хаш, өргөст хэмх, тарвас, төмс, хулуу, лууван, брокколи, түүний нөлөөнд мэдрэмтгий тул эхний бүлгийн жимс, ногооноос хол байлгах хэрэгтэй.

Сонгино, төмс – өөр өөр хайрцагт хадгалаарай

Хэрэв та сонгино, төмсийг нэг хайрцагт хийвэл удалгүй төмс нахиалж, ашиглах аргагүй болж ирнэ.

Аспарагусыг усанд хийж хадгална

Дэлгүүрээс аспарагус худалдаж авсны дараа устай саванд хийнэ. Ингэснээр шүүслэг, шинэхэн хэвээр үлдэнэ.

Брокколи болон цэцэгт байцаа нь чийгэнд дуртай

Брокколийн ишийг цэвэр устай саванд хийж, цэцэгтэй хэсгийг чийгтэй алчуураар таглаж хадгална. Усыг тогтмол сольж, алчуурыг чийгшүүлнэ. Мөн цэцэгт байцааг чийгтэй алчуур эсвэл хүнсний скочоор ороож хадгалдаг бөгөөд дотор нь агаар нэвтрүүлэх зорилгоор хэд хэдэн нүх гаргана.

Цоохор майлзыг тугалган цаасаар орооно

Цоохор майлзыг тугалган цаасаар ороож, хөргөгчинд хийж хадгална.

Усан үзэм нь ууттайгаа шинэ хэвээр үлддэг

Усан үзмийг уутанд хийж эсвэл хүнсний скочоор ороогоод хөргөгчинд хийж хадгална. Ингэснээр удаан хугацаанд шинэхэн хэвээр үлдэнэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!