Гадаадад амьдардаг Монголчууд минь ийм сайхан эх орон чинь та нарыгаа хүлээж байна!

Харийн орныг зорьж, хайран сайхан залуу насаа хүний нутагт өнгөрүүлснээс эх орныхоо өргөн уудам, онгон дагшин нутгаар аялж, Монголдоо сэтгэл уужим амьдрах шиг жаргал үгүй шүү дээ. Доорх зургуудыг үзээд таны зүрх сэтгэлд омогшил төрж, цээжинд тань нулимас зангирна гэдэгт итгэлтэй байна.

Хонгорын элс өглөөний нарны туяанд. Цаана Сэврэй хайрхан харагдана. Өмнөговь аймаг.

Алтайн нурууны нэгэн төрх. Ховд аймаг.

Үзэсгэлэнт Монгол орон…

Ёлын амны үзэмж… Өмнөговь аймаг.

Төрийн тахилгат Отгонтэнгэр хайрханы маш том панорама зураг. Завхан аймаг.

Хоргын тогоо болон Тэрхийн цагаан нуурын панорама. Архангай аймаг, Тариат сум.

Дорнодын адуун сүрэг

Бага түргэний уулсын намрын өнгө. Баян-Өлгий аймаг.

Хотон нуур, Бага түргэний уулсын намрын үзэмж…

Эг тарвагатайн бэлчир. Булган аймаг, Тэшиг сум.

Тужийн нарсын шөнийн үзэмж… Сэлэнгэ аймаг.

Оргилд гарах мөч…

Хархираан ноён оргил Мөст хайрхан 4037м.

Хоргын тогоо болон Тэрхийн цагаан нуур.

Сэлэнгийн өглөө…

Алтай таван богд, Баян-Өлгий аймаг.

Богд хан уул. Улаанбаатар хот ороогүй хувилбар…

Алтайн уулсын айлууд. Ховд аймаг.

Ренчинлхүмбэ сум орох замууд… Хөвсгөл аймаг.

Шилийн богд…

Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас зүүн урагш 60 км-т д.т.дээш 1778 метрт оршдог Дарьгангын энэ өндөрлөг тэгш газарт 200 орчим унтарсан галт уул байдгийн хамгийн өндөр нь Шилийн богд уул юм.

Хонгорын элсний өглөө… Өмнөговь аймаг.

Дархадын хотгор, Цаана сүрлэг Хорьдолсарьдагийн нуруу харагдана.

Сутай хайрхан жаргах нарны туяанд. Говь-Алтай аймаг, Тонхил сум.

Хөвсгөл нуурын үдэш

Хүслийн хар уул буюу Хан Баянзүрх хайрхан. Дорноговь аймаг.

Уул усны гайхамшиг Увс нутаг… Үүрэг нуур, алсад Түргэний нурууны уулс болон Дэглий цагаан хайрхан харагдаж байна. Цагаан шувуут хайрханаас буулгав.

Үүлэн дээрээс харагдах Наран оргил. Алтай таван богд.

Алтайн уулсын айлууд. Баян-Өлгий аймаг, Улаанхус сум.

Үүлэн дундаас харагдах Цагаан суварга оргил. Алтай таван богд уул.

Үүлэн дундаас цухуйх сүрлэг оргил… Хорьдолсарьдагийн нуруу.

Хархираан уулсын зусланд… Увс аймаг.

Их Богдын бэлд… Баянхонгор аймаг.

Нар жаргасны дараах үзэсгэлэн… Ховд аймаг, Дөргөн сум.

Уран дөш хайрхан, Хөвсгөл аймаг.

Сүрлэг Дэлгэрхаан уул сэнжит хаднаас харагдаж байна. Хөвсгөл аймаг.

Эдгээр гэрэл зургуудыг буулгасан гэрэл зурагчин Эрдэнэбулган

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!