Хүүхдийнхээ чихийг хэдэн насанд цоолох нь тохиромжтой вэ?

Алдартай од Хилари Дафф 8 сартай охиныхоо чихийг цоолж гоёмсог бяцхан ээмэг зүүж өгсөн зураг нь цахим ертөнцөд онцгой маргаан үүсгэн хүүхдийн энэ насанд чихийг нь цоолж болох уу? үгүй юу гэдэг асуултыг үлдээсэн юм.

Үүнээс үүдэн энэ асуудал дээр судалгаа хийсэн бөгөөд эрдэмтэд хүүхдийнхээ чихийг тодорхой насанд хүртэл нь цоолохгүй байхыг зөвлөж байна. Үүний шалтгаан нь:

1. Халдвар авах эрсдэлтэй.

Нялх хүүхдийн дархлааны систем дөнгөж хөгжиж эхэлж байдаг тул арьсыг нь зүү гэх мэт мэсээр цоолох нь халдвар авах эрсдэлийг 90% нэмэгдүүлдэг байна.

Хэрэв та хүүхдийнхээ чихийг аль хэдийнээ цоолчихсон бол хавдах, загатнах, улайх зэрэг шинж тэмдэг илэрч байгаа нь чихний цоолсон хэсэгт бичил биетний халдвар орсон байж болзошгүй гэсэн үг юм. Энэ тохиолдолд эмчтэйгээ яаралтай холбоо барьж, ямар нэгэн арга хэмжээ аваарай.

2. Хүүхдийнхээ шийдвэрийг хүндэтгэх

Өөрийн чихээ цоолох эсэхээ хувь хүн өөрөө шийдэх ёстой учир та хүүхдийнхээ шийдвэрийг хүндэтгэх хэрэгтэй юм. Мөн хүүхэд тань цоолуулахыг зөвшөөрсөн бол зохих ёстой арчилгааг та хийх хэрэгтэй.

3. Бяцхан үрсийн арьс хэт мэдрэмтгий байдаг.

Таны бяцхан үрийн арьс том болсон хүүхдүүдтэй харьцуулахад бүрэн хөгжөөгүй байдаг тул ямар нэгэн мэс хүргэх үед илүү мэдрэмтгий байдаг бөгөөд чихийг нь цоолсны дараа ч хэдэн өдөр таагүй мэдрэмж төрүүлнэ.

Ихэнх мэргэжилтнүүд хүүхдийн чихийг цоолохоос 15 минутын өмнө өвдөлт намдаахын тулд тайвшруулах тос түрхэхийг зөвлөдөг. Мөн та чихийг нь цоолохоос өмнө мөс салфетканд боогоод чихний дэлбээнд нь иллэг хийвэл чихний мэдрэлийг бага зэрэг саармагжуулах үйлчилгээтэй байдаг.

4. Хүүхдүүдийг гадаа тоглоход саад болох магадлалтай.

Хүүхдийнхээ чихийг хэт бага насанд цоолох нь тоглоход саад болж ээмэг хувцсанд нь тээглэх болон бусадтайгаа ноцолдох үед чихийг нь өвтгөх, шархлах зэрэг аюултай юм.

Мөн хүүхдүүд бохир гараараа хүрж халдвар оруулах аюултай тул биеэ даах нас хүртэл нь хүлээх хэрэгтэй юм.

5. Харшлын урвал үүсгэх аюултай.

Металл эдлэлийн харшил нь бага насны хүүхдэд илүү түгээмэл тохиолддог. Алт болон бусад үнэт эдлэлд төмрийн ямар нэгэн агууламж байдаг тул та эхлээд эмчтэй зөвлөлдсөний дараагаар ээмэг зүүлгэх хэрэгтэй юм. Нэмж дурдахад мөнгөн эдлэл нь бусдаасаа арай илүү аюул багатай байдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!